Бразилд 400 гаруй хоригдол шоронгоос оргожээ

409

Бразил улсын зүүн өмнө байрлах Сан Паулу мужийн нэгэн шоронгоос 400 гаруй хоригдол оргожээ. Хоригдлууд шоронгийн ажилтнуудыг барьцаалсныхаа дараа хорих ангиас оргосон байна. “G1” цахим хуудасны мэдээлснээр, шоронгийн ажилтнуудыг одоо хүртэл барьцаанд байлгаж байгаа бөгөөд цагдаа нар тэднийг чөлөөлөхийн тулд яриа хэлэлцээ хийж байгаа аж. 

Түүнчлэн цагдаа нар оргон зугтсан хоригдлуудыг олохоор ойр хавийн газруудад нэгжлэг хийж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 40 гаруй хоригдлыг барьжээ. Хоригдлууд Сан Паулу мужийн захиргаанаас коронавирусийн тархалтаас сэргийлэх үүднээс жил бүр тэмдэглэдэг Улаан өндөгний баярыг хойшлуулсанд бухимдан эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн аж. 

Н.Ану 

Эх сурвалж: Theguardian

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>