БУУТАЙ ЦЭРЭГ ОРГОЖЭЭ
Хоёр хоногийн өмнө Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг оргосон гэх мэдээлэл байна.
Баттай эх сурвалжийн хэлснээр цэрэг АКА буутай, 50 ширхэг сумтай оргосон гэж мэдээлэв.
Түүнийг ОХУ-ын хилээр оргон зугтаасан байх магадлалтай гэсэн мэдээлэл байна. Одоогоор энэ хэргийг хил хамгаалах болон салбарын яамнаас нь ихэд нууцлаж байгаа бөгөөд цэргийг орон даяар эрэн сурвалжилж байгаа аж.
Энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.