Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "хуулиас гадуурх санаархал"
Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Төрийн тэргүүн Х.Баттулга олон нийтийг хагалан бутаргах ээлжит мэдэгдлээ хийлээ. Тодруулбал, тэрбээр энэ сарын 25-нд ард түмэнд хандан зургаан зүйл бүхий уриалгыг гаргасан нь олон нийтийг талцуулсан томоохон сэдэв болж хувираад байна. Тодруулбал, тэрбээр Хямралын эсрэг сан бүрдүүлж, тусгай бодлого боловсруулах замаар хүүхэд, хөгшид зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлье гэдгийг хэлсэн.
Энэ мэтчилэнгээр коронавирус дэлхий нийтэд дэгдэж, манай улсад арван тохиолдол /уриалга гаргах үеийн тоо/ бүртгэгдсэний дараа ард түмэндээ хандсан Ерөнхийлөгчийн анхны уриалгад хийтэй үг олон байгаа нь харамсалтай. Үе үеийн Ерөнхийлөгч номер нэгийн сэнтийд урт удаан хугацаанд залрахыг хүсч, санаархаж ирсэн ч энэ удаагийнх шиг ил цагаандаа гарч байсангүй.
Гагцхүү Төрийн тэргүүн хуулийн гаргалгаа, шийдлийг мэдэхгүй байна гэж үгүй. Тиймээс ард түмэндээ хандсан уриалгадаа ийнхүү өдөөн турхирсан, талцан бухимдуулсан санаачилгыг санаатайгаар гаргасан гэж" ойлгохоос аргагүй. Төрийн тэргүүн нь "хуулийн бус” аргаар төрийн л толгойд гарч, хэмжээгүй эрхт "хаан” болох хүслээ илэрхийлэн, ард түмэндээ хандан уриалж байхад ард иргэд хуулийг хэрхэн сахин биелүүлэх вэ гэдэг асуудал ч урган гарч ирж байна.
Онц байдал зарлах эрх өөрт нь байхад худлаа уриалж, хэрүүлийн алим шидэж шалчиганах хэрэг байна уу. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй бол ажлаа өг" гэжээ. Түүний хэлснээр онц байдал зарлах эрх нь Төрийн тэргүүнд бий. Гэтэл өвчнөөр далимдуулан өөрийн санаархлыг уриалга хэлбэрээр гаргалаа гэж ойлгохоос аргагүй.