Коронавирусын нөлөө ядуурлыг хурдасгаж байна
2020 он гарсаар Коронавирусын тархалтаас болж 1100 гаруй аж ахуйн нэгж ажлын байраа 33 хувиар цомхотгож 260 мянган хүн ажилгүй болж, 475 мянган хүн ядуурлын шугам руу унахад ойрхон болсныг МҮХАҮТ-ын судалгаа харуулаад байна. Үндэсний статистикийн хорооноос жил бүр "Ядуурлын дүр төрх” судалгааг гаргадаг. 2018 онд ядуурлын түвшин ямар байсныг илтгэх судалгааны дүнг ҮСХ-ноос нэгтгэн гаргалаа. 2018 оны байдлаар, Монгол Улсын нийт хүн амын 28.4 хувь нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарчээ. Энэ нь гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг юм. Харин нийт хүн амын 14,9 хувь нь ядууралд өртөхөд ойрхон байна. Тодруулбал, 474.8 мянган хүн ам ядууралд өртөх эрсдэлтэй байна.
Ядуурлын хувь хөдөө орон нутагт 36.5 хувь, Улаанбаатар хотод 63.5 хувьтай байна. "..Монгол Улсын эдийн засаг тогтвортой өссөн хэдий ч ядуурал буурахгүй байна. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нийт хүн амд тэгш хүртээмжтэй байлгах, ялангуяа ядуу хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэх шаардлагатай талаар тайланд дурджээ.
