Элбэгээ Ерөнхийлөгч бөхчүүдийн урилгыг хүлээж аваасай

2606
Элбэгээ Ерөнхийлөгч бөхчүүдийн урилгыг хүлээж аваасайДархлагдсан албан тушаалт­нуу­дын нэг болох МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жид тун өвөрмөц урилга явуул­жээ.

Гэхдээ эрхэм тэргүүн энэ урилгаа албан бичгээр бус со­нины буланд байрлуулсан нь цахим хуудаснаа багагүй шуу­гиан тарьсан юм. Энэхүү урил­га нь "Ерөнхийлөгч-1000 бөх” уулзалтыг Төрийн ордонд зо­хион байгуулах урилга юм. Ерөн­хийлөгчөөр бөхчүүддээ лекц уншуулж тэдний чихийг он­гойлгох хүсэлтээ өмнө нь мөн нэг удаа тавьж байсан гэнэ.

2013 оны арваннэгдүгээр сард энэхүү урилгыг хүргүүлж бай­сан ч Ерөнхийлөгч сонины бу­лангаас олж уншаагүй юу ямар­тай ч хариу өгөөгүй учраас да­хин урилга явуулжээ. 1000 бөх цуглах энэхүү лекцийг бөхчүүд ихэд хүндэлж дээл бүс малгайтай, цол чимгээ зүүн оролцох юм гэнэ лээ.

Ба­раг л Элбэгээ Ерөнхийлөгч хүс­вэл манай бөхчүүд Төрийн ор­дондоо зодог шуудагтайгаа мо­рилон нүд чихээ онгойлгож, Тө­рийн тэргүүнээсээ номын дуу сонсоход бэлэн байгаа аж. Ингэж олон удаа гуйлгаж бай­гаа юм чинь эрхэм Ерөнхийлөгч маань зөвшөөрөх биз ээ. Мон­гол бөхийн ёс жудаг, холч ухаан гээд ярих зүйл бишгүй л ол­дох биз, адилхан эр улсууд байна даа.
 
Монголын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>