Шэнжэнь муур, нохойн мах идэхийг хориглосон анхны хот боллоо

51

БНХАУ-ын Гуандон мужийн Шэнжэнь хотын захиргаанаас зэрлэг ан амьтан хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар CNN мэдээллээ. Шэнжэнь хотын захиргаа зэрлэг ан амьтнаас гадна гэрийн тэжээмэл амьтан болох муур нохойн мах идэхийг хориглосон заалтыг энэ хуульд мөн оруулж өгчээ. Ингэснээр Шэнжэнь хот нохой, муур зарж борлуулах, хүнсэнд хэрэглэхийг хориглосон Хятад дахь анхны хот болж байна. Энэхүү шинэ хууль нь ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Зах, супермаркет, хоолны газар, цахим худалдааны цахим хуудсууд зэрэгт бүх төрөл зүйлийн зэрлэг ан амьтны худалдааг хориглох аж. 

Гахай, үхэр, хонь, илжиг, туулай, тахиа, нугас, галуу, тагтаа, бөднө шувуу, түүнчлэн хуулиар зөвшөөрөгдсөн бусад амьтны махыг хэрэглэж болно гэж заажээ. Коронавирусийн халдварын голомт болох Ухань хотын халдварын тархалтын газар зүйн байдлыг судалж үзэхэд тархалт болон нэгэн захын зэрлэг амьтдын хууль бус худалдаа нягт уялдаа холбоотой байсныг тогтоосны дараа Хятадын Засгийн газар ийнхүү шийдвэрийг гаргасан юм. Хэрэв энэхүү хуулийг зөрчвөл 10,000юаниар /1400 ам.доллар/ торгох арга хэмжээ авахаар хуульчилжээ. 

Х.Көгершин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.