“Codelco” зэсийн төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтаа бууруулж эхэлжээ

442

Зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Чили Улсын төрийн өмчит компани “Codelco” зэсийн төслүүддээ энэ онд нийт 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөснөө цуцалж, 20 тэрбум ам.доллар болгон бууруулж байсан билээ. Тэгвэл компанийн удирдлага хөрөнгө оруулалтаа дахин 2.25 тэрбум ам.доллароор танахаар болсон тухайгаа мэдэгджээ.  Өнгөрсөн оны наймдугаар сард хөрөнгө оруулалтыг 18 тэрбум ам.доллар болгож бууруулах тухай хэвлэлүүд мэдээлж байсан ч хараахан албан ёсны шийдвэр гараагүй байсан юм. Ийнхүү хөрөнгө оруулалтаа танахад зах зээлд зэсийн ханш  доогуур үнэлгээтэй байгаа нь голлон нөлөөлжээ.

Түүнчлэн “Codelco” компани   “Radomiro Tomic” уурхайн төслийн  бүтээн байгуулалтыг 2024 он хүртэл хойшлуулж байгаагаа мэдэгдэв. Компанийн захирал Нэлсон Пизарро тус компани 1976 онд байгуулагдсанаасаа хойш санхүүгийн хамгийн хүнд хямралын үетэй нүүр тулгарч байгаа тухайгаа мэдээлжээ. Түүнчлэн  “Codelco” үйл ажиллагааныхаа зардлыг танах хүрээнд цөөнгүй ажилтнаа цомхотгоод байгаа юм. Мөн  улсынхаа батлан хамгаалахын салбарт  борлуулалтынхаа арван хувийг олгодог нь үйл ажиллагааных нь хэвийн байдалд саад учруулж буйг Нэлсон Пизарро  онцолжээ. Компанийн хувьд зэсийн үнийн бууралт, өрийн дарамт, үйлдвэрлэлийн бүтээмжийн бууралт, уурхайн зэсийн хүдрийн агууламж багассан зэрэг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн хүндрэл үүсгэж байгаа юм.  Оны эхний хагасын байдлаар тус компани 97 сая ам.долларын алдагдалтай ажилласан бөгөөд мөн хугацаанд нийтдээ 843 мянган тонн зэс үйлдвэрлэжээ.

Эх сурвалж: https://www.thisismoney.co.uk

Ц.Даваасамбуу, NPost.mn






 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>