Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ

463

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Прокурорын байгууллагаас зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 оны нэгдүгээр улиралд 452 077 гомдлыг хүлээн авчээ. Нийт гомдол мэдээллээс 1,7 хувьд нь хэрэг бүртгэл нээж, 1,1 хувьд нь эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж ажилласан байна. 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой гарч байгаа нийт 612 гомдол, мэдээллээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх 222, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 217, олон нийтийг төөрөгдүүлэх, мэдээ мэдээллийг түгээсэн тараасан 31, олныг хамарсан  арга хэмжээ зохион байгуулсан 10 зөрчил гарчээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн олны анхаарал татсан зарим хэргүүдээс дурдвал,

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй УИХ-ын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.
  • Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт гуравдугаар сарын 31-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтанд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-аас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>