БНСУ-д коронавирусний халдварын 27 шинэ тохиолдол бүртгэгдлээ
БНСУ-д хоёрдугаар сарын 29-нд хамгийн олон буюу 909 тохиолдол бүртгэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурч, сүүлийн таван хоног дараалан ойролцоогоор 50-д хүрсэн боловч сүмүүд, эмнэлгүүдэд шинэ голомт үүсэж болзошгүй байгаагийн зэрэгцээ зөөвөрлөгдөн ирэх тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаа тул холбогдох албаны төлөөлөгчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан хэвээр байгаа юм.