Миний хүсээгүй, ба хүсч байгаа улстөрчид
Олон нийтийн ѳмнѳѳс сонгогдож, тэдний эрх ашгийг хамгаалан шийдвэр гаргаж, тэдний бусадтай харилцах харилцааг зохицуулах үүрэгтэй "Улс тѳрийн албан тушаал” гэдэг хүн бүхний хүсээд, хийж чадаад байдаг ажил биш л дээ. Бид л "их амархан” гэж бодоод байдаг болохоос биш. Зѳндѳѳ хүмүүс ярьж байнаа.
Худлаа ярихыг нь сонссоор байгаад залхсан, хуурмаг үйлдлийг нь харсаар байгаад цѳхѳрсѳн, барагдашгүй шуналыг нь мэдэрсээр байгаад гутарсан олон нийт энэ байдлаасаа салахыг хүсч байна. "Таньдаг чѳтгѳр” болох бѳх, дуучин, телевизээр олон гардаг хүнээ сонгосоор байгаад мухардаж, одоо хэнийг сонгохоо ч мэдэхгүй будилах боллоо. Шинэ залуу хүн сонгоё гэхээр бас л тэдний адил болчих байх гэсэн айдас болгоомжлол дунд эргэлдсээр.
Тэд энэ мунхаглалаа залууст халдварлуулж, орон нутгийн хѳгжлийг гацаахад ашиглаж байна. Орон нутгуудад улстѳрийн талцалаас шалтгаантай харамсал, зовинол их байнаа. Ѳѳрийн оршин амьдардаг нутагтаа ѳѳрийнхѳѳрѳѳ амьдарч чадахгүй, бусдын шунал, тачаалыг хүлцэж орших гэдэг "там” шүү дээ. Энэ бол ѳнѳѳгийн эрх мэдэлтнүүдийн үйлдэж буй гэмт хэрэг мѳн.