НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: Хууль бусаар тээвэрлэж явсан 300 тонн нүүрсийг улсын орлого болгосон

475

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллага Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн осол, гэмтлийг 40 хувиар бууруулжээ.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбай дахь аюулгүй байдал зөрчсөн зөрчлийг 27 хувиар бууруулсан байна. Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодод хяналт шалгалт тогтмол хийж, мансууруулах бодисын төрлийн ургамал тээвэрлэж явсан долоон зөрчлийг илрүүлэн, хуулийн байгууллагад шилжүүлж, 300 орчим тонн нүүрсийг улсын орлогоо болгожээ.

Мөн хар тамхитай тэмцэх асуудлын хүрээнд мансууруулах бодисын төрлийн ургамал тээж явсан 7 зөрчлийг НМХГ-ын байцаагчид ирүүлснээс ЕБС-ийн 1000 гаруй сурагчдад сургалт зохион байгуулж, мэдлэг олгосон.
Тус газрын 500 гаруй байцаагч 38 чиглэлээр хяналт тавьж ажилладаг юм.


Дэлгэрэнгүйг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны ярилцлагаас хүлээн авна уу.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>