Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдан, борлуулалтын орлогоо өсгөжээ

Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдан, борлуулалтын орлогоо өсгөжээ

 

Бизнес эрхлэх нь жонглёр тоглохтой ижил, та бүгдийг нэгэн зэрэг амжуулах ёстой. Түргэн шаламгай байж, бөмбөгөө дээш шидэн, газар унагалгүй барьж авах эрдмийг жонглёр тоглох гэдэг. 
Тэгэхээр бизнес эрхлэгч та хурдан шаламгай, бүгдийг нэгэн зэрэг хянах чадвартай байх ёстой.    
Ер нь бизнес эрхлэх амаргүй. Танд галзуу гоё санаа байгаад хангалтгүй. Тэрхүү гайхам санааг ажил хэрэг болгосноор л амжилтад хүрнэ. Санаагаа олсон ч түүнийгээ төлөвлөгөө болгож, цаасан дээр буулгаад, төлөвлөснөө ягштал баримтлах гээд олон ур чадвар, сахилга батыг бизнес эрхлэгчээс шаарддаг.    
Хөтөлбөрийн үеэр зарим байгууллагын ажилтнуудын тоо хоёр дахин, заримынх нь борлуулалтын орлого гурав дахин нэмэгдсэн.Мөн зах зээлээ судлах, өрсөлдөөний орчноо мэдрэх гээд тоочвол тоймгүй олон ур чадварт тасралтгүй суралцах ёстой. Хэрэв та бизнесийн сургууль төгсөөгүй эсвэл гарааны бизнес эхлүүлсэн бол энэ бүхэн амаргүй даваа байх болно. 
Энэ нөхцөл байдлыг харгалзан Голомт банк менторшип хөтөлбөрөө тасралтгүй хэрэгжүүлдэг. Завгүй гүйсээр өөрийгөө, хамт олноо сургах, хөгжүүлэхээс хоцрох тал бий. Энэ хөтөлбөр яг ийм хүмүүст зориулагдсан.    
Анх гурван байгууллагад буюу цөөн харилцагчийг сургалтад хамруулж байсан бол өдгөө 62 ААН-ийн захирал, үүсгэн байгуулагчид менторшип хөтөлбөрт хамрагдаж байна.    
Энэ хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа юм. Өнгөрсөн онд “Чингүүнбат”, “Топ Степ”, “Абигэйл”, “Ээлтэй Ертөнц” ТББ болон “Эдем” ХХК хамрагдаж, бизнесийн үйл ажиллагаагаа нэг шат ахиулжээ.
Хөтөлбөрийн үеэр зарим байгууллагын ажилтнуудын тоо хоёр дахин, заримынх нь борлуулалтын орлого гурав дахин нэмэгдсэн. Мөн  зарим оролцогч шинэ бүтээгдэхүүн гаргаж, зах зээлд амжилттай нэвтрүүлсэн байна. 
"Менторшип-2024" хөтөлбөрийн танхимын ангид хамрагдаж буй байгууллагуудын үр дүнтэй танилцъя. 
Энэ жилийн "Менторшип" хөтөлбөр үндсэн долоон байгууллагаас гадна танхимын ангид 55 байгууллагыг давхар хамруулж буйгаараа онцлогтой. 
Танхимын ангид хамрагдаж буй бизнесүүд байгууллагын стратегиа сайжруулах, шинэчлэх, санхүүгийн шийдвэр гаргалтаа хэрхэн зөв гаргах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, хиймэл оюун ухааныг ашиглан байгууллагын бүтээмжээ нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тойм зэрэг төрөл бүрийн сургалт, уулзалтуудад хамрагдаж, хөтөлбөрөөс олж авсан мэдлэгээ бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ашиглаж эхэллээ. Бас нэг жишээ.
Голомт банк нь байгууллагын харилцагч нартаа зориулан танхимын сургалт явуулж, харилцагчдаа бизнесээ амжилттай удирдахад нь туслах хичээл тогтмол орж ирсэн ба цар тахлын жилүүдэд зайнаас явуулсан.  Мөн гаднаас мэргэжлийн чадварлаг багш урин хичээл заалгадаг байсан бол 2021 оноос эхлэн Зөвлөх үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн. Зөвлөх нь тухайн компанийнхантай илүү ойр байж, тэдэнтэй тулж ажилладаг.
Зөвхөн тухайн байгууллагад зориулсан агуулгын дагуу даалгавар өгч, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах заавар, зөвлөмж өгөөд, хэрэгжүүлсэн эсэхийг хянаж ажилладаг. Энэ нь ихээхэн үр дүнтэй байсан тул менторшип хөтөлбөрөө өргөжүүлэн өдгөө 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Голомт банкны менторшип хөтөлбөр нь үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, олон нийтэд таниулах, жижиг дунд бизнес эрхлэгч байгууллагуудад үр дүнд суурилсан стратегийг нутагшуулах, бизнес төлөвлөгөөгөө зөв төлөвлөж бизнес хамтрал үүсгэснээр компаниа дараагийн шатанд гарах боломж байгууллага бүрд байдгийг хөтөлбөрт оролцогч байгууллагуудаараа дамжуулан жишиг болгон гаргахыг зорьдог ба  ААН-үүдийн сонгохдоо ч эдгээр шалгууруудыг давуу тал болгон авч үздэг.
Хамгийн гол нь тухайн компанийн захирал, ажилтнууд ментортой ажиллах хүсэлтэй байна уу, өөрчлөгдөх хүсэл эрмэлзэлтэй байгаа, эсэхийг ярилцлага хийн, тодруулдаг байна. 
Хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зарлахад 100 гаруй компаниас хүсэлт ирж, зургаан байгууллага сонгогдож байсан бол 2023 онд хүсэлтээ ирүүлсэн ААН хоёр дахин нэмэгдсэн байна. Одоо 62 компани энэ хөтөлбөрт хамрагдаж байна. 
Тус банк менторшип хөтөлбөрөө улам өргөжүүлж, бизнесийн салбарт хэдийн танигдсан, амжилтад хүрсэн гүйцэтгэх захирлуудыг жижиг дунд бизнес эрхлэгчидтэй холбон, тэдний бизнесийн туршлагаас суралцах боломжийг ч нээжээ.  
Монгол улсын топ корпораци, компаниудын удирдлагууд болох "Премиум Нэксус" ХК-ийн захирал Г.Чинзориг, “Монос хүнс” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгондарь, “Bluefin” компанийн ерөнхий захирал П.Ганбат, ТЭСО группийн гүйцэтгэх захирал С.Болор, Скайхайпермаркет ХХК гүйцэтгэх захирал Л.Жавзмаа  нар ментороор ажиллаж, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж байна.     
Мөн Голомт банкны хүний нөөц, санхүү, мэдээлэл технологийн захирлууд энэ хөтөлбөрт хамрагдсан компанийн удирдлагуудтай уулзан, тухайн салбарт гарч буй шинэ чиг хандлага, ирээдүйн төлөвийг танилцуулж, хүний нөөц, санхүүгээ хэрхэн зөв удирдах зөвлөгөөг өгдөг.        
ГОЛОМТ БАНКНЫ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ДАРААХ ҮР ДҮНГҮҮД ГАРЧЭЭ
Борлуулалтын орлого өссөн.
Бусад компанитай үр дүнтэй хамтрал үүсгэсэн.
Үйл ажиллагаагаа богино хугацаанд, оновчтой хөгжүүлсэн.
Бизнесээ олон нийтэд таниулсан.  
Санхүүгийн болон өрсөлдөх чадвар нэмэгдсэн
Таван жилийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан
Шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлсэн.
2023 онд “Чингүүнбат” ХХК, “Топ Степ” ХХК, “Абигэйл” ХХК, “Ээлтэй Ертөнц” ТББ, “Эдем” ХХК зэрэг таван байгууллагыг хөтөлбөрт хамруулжээ. Эдгээр байгууллагад бизнесийн стратеги, байгууллагын бүтэцтэй холбоотой эерэг үр дүн гарч, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлж, шинэ төсөл эхлүүлсэн амжилтууд компани тус бүр дээр гарсан байна. 
Жишээ нь:
  • Хөтөлбөрийн оролцогч Абигейл ХХК /Ивээл брэнд/ хөтөлбөрийн хугацаанд “Абигэйл аксессуар” төсөл нь амжилттай нээлтэй хийж 3 салбар дэлгүүр нэмэгдэж процесс үйлдвэрлэлийг зурж тулгарч буй асуудлыг илрүүлэн ажилласнаар алба нэгжүүдийн гүйцэтгэл 154 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. 
  • Хөтөлбөрийн оролцогч Топ Степ ХХК хөтөлбөрт хамрагдсанаас хойш монгол хүүхдийн арьсанд тохирсон шинэ хүүхдийн маск гаргасан ба бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодол дээр компаний нэрээ бичүүлсэн нь брэндээ таниулах том өөрчлөлт болсон.
Одоо “Юргана индастри” ХХК, “Ашид баялаг” ХХК, “Си Эс Эл” ХХК, “Дүүрэн фүүд” ХХК, “Хос цамхаг” ХХК, “Батлайн” ХХК, “Хаппи фловерс” ХХК тусгай зөвлөх үйлчилгээнд хамрагдаж байна. Мөн туршлага солилцох бизнес уулзалтуудад оролцож байна. 
Тусгай зөвлөх үйлчилгээнд хамрагдсан бол эдгээр сургалтуудад хамрагдахаас гадна амжилттай яваа бизнесийн удирдлагуудаар менторлуулж, хүний нөөцийн мэргэжилтнүүд байгууллагад нь ажиллан судалгаа хийж, үйл ажиллагааг сайжруулах оновчтой шийдлийг нь тодорхойлж өгөх юм. 
Манай улсын ууган, шилдэг банкуудын нэг болох Голомт банк цаашид менторшип хөтөлбөрөө орон нутагт өргөжүүлэхээр зорьж байна. Чухам аль аймагт хэрэгжүүлэх судалгааг эхлүүлжээ.     

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>