Цагдан хорих 401-р ангид хоригдож байсан ялтан оргожээ
Шүүхээс таван жил таван сарын хорих ялаар шийтгэгдсэн хоригдол О нь 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт диализийн аппаратын эмчилгээ хийлгэж байхдаа оргожээ. Хоригдол О нь бөөрний дутагдал оноштойгоор 7 хоногт тогтмол 2 удаа диализийн аппаратад орж эмчлүүлдэг байсан аж. Оргодлыг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.