Болор, Экс тэргүүтэй архийг хуурамчаар үйлдвэрлэж байжээ

5208

Болор, Экс тэргүүтэй архийг хуурамчаар үйлдвэрлэж байжээ Сүхбаатар дүүргийн IX  хорооны нутаг дэвсгэрт хуурамч архи зарж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ

. Үүний дагуу шалгалт хийхэд тус хорооны оршин суугч 48 настай эмэгтэй "О" гэгч нь гар аргаар "Улаанбаатар", "Болор", "Экс" архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан нь илэрчээ. Одоогоор энэхүү үйлдлийг шалгаж байгаа аж. Тухайн этгээдээс 116 шил архийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Эдгээр архинд шинжилгээ хийхэд чанарын баталгаагүй спиртээр хийгдсэн нь тогтоогджээ. Иймээс иргэд та бүхэнд архи, согтууруулах ундааны зүйлийг баталгаатай, албан ёсны гэрээт борлуулагчид, тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрээс худалдан авч байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>