МЗХ-г Улстөрчдөөс чөлөөлье!!!
МЗХ-нь үндсэн дүрмээрээ ерөнхийлөгч болон бүтцийн бүх шатны удирдлагуудаа дөрвөн жилийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Гэвч сүүлийн таван жил энэ байгууллага огт шинэчлэл хийлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд залуус шинэчлэл хийх хэрэгтэйг сануулсаар тус байгууллагын 6-р их хурал цахим хэлбэрээр болж, Ерөнхийлөгчөө шинээр сонгосон байдаг. Гэвч өмнөх Тэргүүн А.Мөнхбат өнөөдрийг хүртэл тамга тэмдэгээ өгөхгүй гүрийсээр байгаа тухай хэвлэлүүд бичиж байгаа юм. А.Мөнхбатын тухайд МЗХ-г улс төржүүлж, албан тушаал наймаалах зэрэг ноцтой үйлдлүүд гаргасаар ирснийг гэрчлэх олон баримт бий.
Тэрбээр өнгөрсөн 2016 оны сонгуулиар Иргэний хөдөлгөөний нам байгуулж, даргаар нь сонгогдож байв. Түүгээр барахгүй хар, цагаан жагсаалт гэж хэсэг давхисан. Улмаар цагаан жагсаалт гээчид оруулахын тулд улстөрчдөөс мөнгө төгрөг нэхсэн гэх хардлага ч байдаг. Тэрбээр 2016 онд улстөрчдийг цагаан жагсаалтад оруулж өгөхөөр хэрхэн мөнгө нэхэж байсныг одоогийн Хотын дарга С.Амарсайхан тухайн үед жиргэж байжээ. МЗХ-г улстөрөөс ангид, нэр цэвэр хүн удирдах ёстой. Үндсэн дүрмээ зөрчин тамга тэмдэгээ өгөхгүй хэл ам хийж байгаа А.Мөнхбатыг залуус ажлаа өгөхийг шаардах болжээ.