Төр хазайжээ

1071

Төр хазайжээ Монголчууд тѳрѳѳ чин сэтгэлээсээ хүндэлж ирсэн ард түмэн, хүчирхэг тѳртэй байсан улс. Тѳрийн сүлд ѳршѳѳ гэж амны уншилга хийж, тѳр тѳвшин байвал түмэн олон тайван амгалан байна гэж итгэж явдаг зон олон. 

Ѳнѳѳдрийн монголын тѳр ямар тѳвшинд байна аа! 
 Тѳр ѳвчилсэн, тѳр хямарсан, нэр хүндээ алдсан...хүмүүс олон янзаар ярьж, бичиж одоо ч бүр хариугүй залхаж байх шиг байна. Ард түмэн авилгын хѳлд үрэгдлээ, нам сүлжээ үзэл бодлын талцлаас уйдлаа, хагарал хэрүүлээс залхаж ядарлаа. Тѳвшин амгаланг хүсч байна, тѳрийн сүлд ѳршѳѳ гэхийн оронд тѳр маань ѳѳрѳѳ тѳвшин байгаасай гэж сэрэмжлэн мѳргѳдѳг боллоо.
Тѳрийн хямрал бага хэрэг боллоо, тѳр сууриараа хазайжээ. Энэ ноцтой дүгнэлтэд хүргэсэн үндэслэлд гаргалгаа байх ёстой. Тѳрд оршин тогтнох тулгуур гэж бий. Тулгуур хазайвал тѳр хазайна гэдэг нь энгийн логик. Тулгуур хазайсныг л нотлох үлдлээ.
Тѳрийг түшиж явдаг тулгын 3 чулуу шиг 3 сайхан тулгуур бий.
 
 
1.Мэдлэг. Мэдлэгтэй тѳр хүчтэй, мэдлэг тѳрийн чухал тулгуур багана, ноён нуруу. Монгол шиг ѳргѳн хязгаар газар нутагтай цѳѳн буйр хүн амтай улс оронд мэдлэгтэй цѳѳн хүн тѳр баривал хамгийн оновчтой. Тѳр барьж байгаа институци нь тун чадварлиг ажилтнаар бэхжиж тэр нь уламжлал болон суух ёстой. Ѳнѳѳдѳр ингээ л харахад монголын тѳр дэндүү том данхар толгойтой тэр данхарт нь мэдлэг гэх юм алга, мэдлэг суулгадаг систем ч алга, халаа солионд ѳѳртѳѳ итгэлгүй болсон элдвийн хоч зүүсэн хэдэн мануухайнууд л оршиж байна.
Гол субьект парламентаа аваа л үз. Сонгуулийн системийн алдаа оноо, нүх цоорхойгоор барин тавин аргууд хэргэлээд гараад ирсэн хот хѳдѳѳ орон нутгийн мѳнгѳтэй бэлтэй хэдэн баагий л мэдэмхийрээд сууцгааж байна. Нас тогтоогүй хүнийг тѳрд ажиллулдаггүй Азийн уламжлал соёлын хажуугаар сүнхийж мѳнгѳтэй л бол нѳгѳѳ тоон дотор үсэг тууж явна гэдэг шиг амных нь салиа ч арилаагүй нялхас хүртэл тууж л явна. Ард түмэн тѳлѳѳллѳѳ мэдлэгтэй хүнээр сонгочих ухамсрын тийм ѳндѳр тѳвшинд очоогүй байна. Сонирхол түшиж л сонгогдож байгаа шүү дээ. Эрхэм гишүүд ѳѳрсдийгѳѳ доромжлолоо басамжиллаа гэж бүү ундууцаарай, суурь ухааны эх сурвалж, ном бүтээлээс уншаад толгойдоо хийчихсэн юм юу байна гэсэн энгийн асуултад л эхлээд хариулчих. Бүгдээрээ тийм биш гэж бүү барьцаарай. Мэдлэгтэй нь тодроод товойгоод манлайлаад гараад ирсэн ганц болов жишээ хэлчих, харагдахгүй байна. Рейтингээр дэлхийд эхний ядаж 100д багтдаг сургууль тѳгссѳн мэдлэгтнүүд хэдэн хувь байна! Тѳрийн албан тушаалтны шалгалт ѳгч үзсэн эрхэм гишүүн хэд байна! Шалгалтанд тэнцсэн тэнцээгүй нь хамаа алга, ядаж тѳр барих эрхэмүүд, түшмэдүүд наад зах нь ийм юм мэдээд, мэдлэгийм ийм босгыг алхчихсан байх ёстой юм байна шүү гэдгийг гадарлачихсан байх ёстой. 
 Тѳрийн бүх институци ийм л тѳвшинд байгаа гэж таамаглаж байна. Уйлхай дээр улцан гэгчээр мэдлэггүй дээрээ ёс зүйгээ уландаа гишгэсэн увайгүй жудаггүйчүүд. Тѳрѳѳс батламжлаад гаргасан норм хэв хэмжээ хуулиас гадна монголын тѳр барьж явсан суу билэгтнүүдээс аваад бүгд баримталсаар ѳнѳѳг хүрсэн бичигдээгүй хууль ёс зүй, жудаг гэж бас байдым шүү дээ. 
Мэдлэгтэй дээр ёсзүй баримталдаг жудагтай байх нь тѳр түшигчидын эрхэмлэх чанар. Монголын дийлэнхи тѳрчидѳд аль нь ч алга. Тѳрд, эмгэгшсэн гажигтай, гажуу тогтолцоог ашиглан  янз бүрийн арга заль овсгоогоор  шургалсан этгээдүүд тѳрийн энэ чухал баганыг сулруулж тѳрѳѳ хазайлгаж байна. Одоо тэднээс тѳрѳѳ цэвэрлэж авах тун хэцүү болсон, тэд сонирхлы нь хѳндѳхѳѳр галзуурсан бар шиг үзэлцэнэ, зарим нь улайстал үзэлцэнэ гээд олон нийтээр зарлачихлаа. Тэгээд ч дэндүү олширчихсон, цойлдох арга үр дүнд хүрэхгүй. 
 Сувсан мэдлэгтэй данхар толгойтой тѳр толгойгоо даахгүй охь дарсанд мансуурсан хүн шиг тэнтэр тунтар хѳдлѳхчѳѳ аядаж явна. Тѳсвийн зардлыг ДНБний ядаж 30% хүргэхгүй бариад байх боломж байсан, одоо 63,5% нэгэнт хүрчээ. Тѳрийн удирдлагын бүх тѳвшинд, дийлэнхи институт ийм болсоон, хугацаа их алдаж. 
 Жижиг гэхдээ чухал зүйлд ач холбогдол ѳхгүй тулх гэгдэх хэнэггүй царайлсан хандлагаар туусаар байтал асуудал хуримтлагдаж, эргүүлж босгох гээд эргүүтэн хамаг байдгаа гѳвдѳг ийм л нэг болхидуу зарчим давтагдаа л байх шиг санагдана. Мэдээж том зорилтод бэрхшээл тулгарах нь зүй, бэрхшээлийг давах гэж оролдоод байгаа нь л буруу байна. Шууд л нурааж хаячихаад оры нь цэвэрлчихээд цааш ахих нь хамаагүй дээр. Тѳрийг нураах биш тулгарсан бэрхшээлийг л нураах тухай яриад байгааг эрхбиш зѳвѳѳр ойлгоно буй заа! Тохиолдсон бэрхшээлийг даваад гарчихлаа гэхэд дараагийн баагий бүдрээд л унана биз дээ. Явсан зам дээрээ гутлын шавхай үлдээх хэрэггүй. Хуучин машиныг зассан нь дээр үү металломд ѳгчихѳѳд шинийг авсан нь хямд тусах уу бодох л асуудал.
Ѳндѳр критертэй мэргэжлийн парламентад шилжих шаардлага нѳхцѳл байдал монголд бий болжээ.
2.Улс тѳр. Улс тѳр бол туйлийн заваан бохир тоглоом, гэхдээ л тѳрийн нэг чухал багана.
Аливаа улс тѳр ѳѳрийн инститүтүүдээрээ  дамжуулан хууль цаазны хэв хэмжээг баримтлан, тѳрд бодлогы нь боловсруулж ѳх, мэдлэгтэй туршлагатай улстѳрчдѳѳр хангаж байх үүрэгтэй. Энэ чухал үүргээ хэрэгжүүлхийн тулд улс тѳр ѳѳрѳѳ цэвэр байж улстѳрчид ёсзүйгээ яс баримтлаж, улстѳрийн сайхан уламжлалыг бий болгоод явах ёстой юм. Улс тѳрийн институт гэвэл мэдээж намыг хэлэх байх. Монголд тѳлѳвшсѳн нам байхгүй, ард түмнийг намаар баахан талцуулан хэрэлдүүлж ѳѳрсдѳѳ дотроо хэмлэлцэж байгаад яваандаа фракци сүлжээний зохион байгуулалтад шилжиж далд байдалд орлоо. Монголд далд улс тѳр бий болжээ. 
Энэ тун аюултай, энэ аюул эхэлчихсэн. Монголын улс тѳрчид намаар биш сонирхлоор нэгдсэн сүлжээнд хуваагдаж олон түмэн тэрий нь андахаа байж аялдан дагалдаж хир таарсан хувь хүртэх нь ердѳѳ энгийн үзэгдэл болон хувирчээ. Баялаг бол ганцхан харин түүнээс хувь хүртэх нь сүлжээнээс хамаарна, том нь том хувь жижиг нь жижиг хувь.  Шударгаар хѳдѳлмѳрлѳж нийгмийн сангаас хувь хүртэх бол хоёрдугаар зэргийн асуудал. Ийм л нийгмийн амьдрал ѳнѳѳдѳр тогтнож байна. Энэ бол аюултай феномен! Тѳр улсаа хѳгжүүлэх стратегийн бодлогоор биш аль нэг хүчтэй улстѳрийн хуйвалдаан, сүлжээний бодлогоор явж байна. Сүлжээ нь аль нэг олигархийн гарт байдаг болхоор сонирхол дагаж нам дамжсан улстѳрийн трансфузи хийгдэж хуйвалдааны шинжтэй маханизмууд үүсэн хүчээ аван хѳгжиж байна. Монголд тѳр олигархижжээ.
Уг нь улс тѳр бол тѳрийн зүгээс улс орны эдийн засгийг нэвт харж байх зориулалттай нээлттэй цонх, одоо бол нууц камертай хаалттай дуран болсон байна. Яагаад гээч! Монголд далд эдийн засаг альхэдийн бий болж улсын эдийн засгаас хүчтэй илүү бовсронгүй механизмаар хѳдѳлж байна. Далд учраас нүдэнд харагдахгүй, ард түмний тодорхой хэсэг тэднээс хир тааруу хувь хүртдэг болхоор илрэх нь тѳвѳгтэй, хүчтэй хамгаалалтад байдаг болхоор ажрахгүй, айх ч аюулгүй.
Тѳрд үйлчлэх үүрэгтэй тѳрийн ѳѳрийх нь зарим инститүт хүртэл улстѳрийн алганы хонхорхойд багтаж эдийн засгийн далд корпорацид үйлчилж байна. Ганц цагдааг л аваад үзэцгээ! 
Миний цагдаа намайг хамгаална биш цагдаагаас болж хэрэгтний арми руу гулсаж байна.
 Ѳѳр хоорондоо сүлжилдсэн далд улс тѳр, далд эдийн засагтай хавсайдан тѳрийн инститүцийг далд аргаар эрхэндээ оруулж сонирхлоо хэрэгжүүлж байна. Хичнээн сайхан хууль гаргалаа ч хэрэгжих нѳхцѳлгүй, шингэх хѳрсгүй Арвайхээрийн талд тариа тарихаас ч хэцүү болсон байна. Бүр урвуугаар ѳѳрсдийн эрх ашгийг баталгаажуулсан хууль үйлдвэрлэж тэрийгээ бол маш түргэн бѳгѳѳд эерүү үр дүнтэйгээр хэрэгжүүлж чадаж байна. 
 Ингэж гажуудсан тѳр, тѳрийн уламжлагдах бодлогыг хэзээ ч хийхгүй, сонирхолд нь харш болхоор хийх хүсэл ч байхгүй. Олигархиуд цүдийж ард түмэн чардайж байна. Баялгийн 90% хүн амын 2%ийн гарт байгаа бодит баримт үүнийг бэлээхэн  нотолно. 
 Үндэсний хѳрѳнгѳтѳн бий болохыг бол хувьдаа дэмжиж явдаг, тэд үндэсний капиталийн анхны хуримтлалыг босгох, дэлхийн эдийн засаг санхүүгийн талбарт гарч тоглолт хийх ёстой гарцаагүй хэрэгтэй хүмүүс. Гэхдээ энд нэг ньюанс байна. Үндэсний хѳрѳнгѳтѳн бол олигархи биш, үндэсний хѳрѳнгѳтнүүд үндэснийхээ ашиг сонирхолыг умартдаггүй юм. Олигархиуд гагцхүү ѳѳрийхѳѳ тѳлѳѳ явж үндэснийхээ баялгийг хувьд зувчуулж байдаг. Уг нь ялгаад салгачихад ядах юмгүй, факттай зүйл гэхдээ одоо бол ялгаад ач холбогдлоо алдсан, дэндүү бэхжсэн, цагаандаа гарсан. Улс тѳр эдийн засгийн олигархжсан корпораци тѳрѳѳр хамгаалуулж далд дархлаа ѳѳрт зориулан босгож амжжээ. Ард түмэн хичнээн бухимдаад бахираад хашхираад, тѳрийн ордон руу буу шагайгаад одоо оройтсон. Олигархи цѳѳхүүлээ ч мѳнгѳтэй, хүчтэй. Засал чимэглэл ѳнгѳ будгийн ажил сэдээд тус болхоосоо нэгэнт ѳнгѳрсѳн, сууриар нь хѳдѳлгѳх л альтернатив арга үлджээ.
Монголд тѳрийн тогтолцоонд ѳѳрчлѳлт оруулж үндсэн хуулинд гар хүрэх шаардлага нэгэнт бүрэлджээ. 

Ерѳнхийлэгчийн тогтолцоо, ард түмний хүчтэй тѳлѳѳлѳл бүхий 2 танхимт тогтолцоо, ерѳнхийлэн захирах ба засаглах удирдлагыг нэг хүчтэй лидерийн гарт тѳвлѳрүүлэх...олон олон хэлбэрүүдээс судалж онцлогтоо тохируулаад сонгож болно. Ард түмэнтэйгаа яримаар байна, тэднийг сонсмоор, хэлэлцүүлмээр байна даа! Жирийн хүмүүсийн дотор рационал бодолтой, тодорхой саналтай хүмүүс маш олон байгаа гэдэгт ѳчүүхэн ч эргэлзэхгүй байна. Оройтвол даарна гэж ардын сайхан үг байгаа.
 Бас хойд хѳршѳѳ, улстѳрийн хувьд адил хувь заяаг туулаад ирсэн улс орнуудаа уншмаар байна. Хойд хѳрш маань маш хүнд үед үндсэн хуулиндаа нэмэлт заалт оруулан лидерээ сонгосон. Путин ѳѳртѳѳ зориулж хууль хийлээ л гэцгээж байсан, улстѳрийн детерминаци зѳв байсан нь одоо нотлогдсоор л байна. Ганхсан тѳр унахаас ѳмнѳ амжиж зоригтой зохион байгуулалтад орж амжсан, худлаа популизмаар биш хийсэн ажлаараа ард түмний итгэлийг олж чадсан. Америкийг сонсох биш түүнтэй эн тэнцүү зарим талаар илүү гарч ярих  энд хүрлээ шүү дээ. Мэдлэг, зориг, шийдэмгий байдал дээр нэмээд хурд хэрэгтэй гэдгийг харууллаа. Хурд хүч 2 шууд хамааралтай байдаг байгалийн хуулийг нийгэм улстѳрийн амьдрал дээр нотоллоо. 
 Картын бараанд шилжиж улсаараа дампуурлын ирмэгт тулаад байсан Польш сүүлийн 9 жилд 60 гаруй млрд евроны 81 мянган чухал тѳсѳл хэрэгжүүлж хүчирхэгжин хѳгжлийн түвшингээр европтоо 6-д бичигдэх болов. Хямралаар эдийн засаг нь ѳсѳлттэй гарсан цорын ганц орноор тодорч Ногоон арал гэдэг сайхан чимэг зүүлээ.
Мѳнгѳний реформ амжилттай хийсэн, авилгатай үр дүнтэй тэмцэж чадсан, гэмтхэргийн сүлжээг задалж амжилтад хүрсэн их туршлагатай орон шүү дээ. Муусайн поонууд юу чаддым гэсэн басамжлалаа хойш тавиад бэлэн туршчихсан боломжийн юмнууды нь хаширлалгүй эрсдэлий нь тооцоод шууд л хэрэгжүүлвэл дээр биш үү!
 Назгай байдлаас монголчууд маш их боломж алдаж байна гэж гадны судлаачдын хэлээд байгаа ортой шүү!
Хувь заяагаар хүчтэй, хүчирхэгжсээр байгаа 2 гүрний дунд хавчуулагдсан жижигхээн монгол хѳршүүдийхээ аль нэгийг аялдан дагах эсвэл аль нэгтэй нь сѳѳлжүүдэн толхилцох нь амиа хорлохтой эгээ л адил гэсэн фразыг далим гарган зориуд энд хавлаа.
Ард түмэн. Ард түмэн бол тѳрийн үндсэн тулгуур.
Аливаа ард түмэн босгосон тѳрѳѳ тулж бас түшиж явах учиртай. Бие биедээ шүтэлцсэн чухал эль үүргүүд ѳѳрийн ээлжинд тодорхой нѳхцлийг шаардана. Эндээс хамгийн гол нѳхцѳл нь нийгмийн нѳхцѳл. Энд нийгмийн байдал, бүрэлдхүүн, сэтгэлзүй гээд янзан бүрийн л бүрдэл хэсгүүд ороод явчих байх л даа.
Монгол улс нийгмээрээ ядуу, жирийн хүмүүс их туйлдсан, хүлээлтэд цѳхѳрсѳн, хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэсэн манж сургаалиар яваад байгаа юм шиг хоног тѳѳрүүлсэн ийм л байдалтай байна шүү дээ. Жирийн биш хүмүүс байгаа учраас л жирийн гэдгийг онцлоод байгаа юм л даа.
Бүрэлдхүүний хувьд ч эмгэнэлтэй, ердѳѳ хоёрхон давхрагатай  болсон. Эсвэл тамтаггүй баян, эсвэл туйлийн ядуу дифференцаци нь асар ѳндѳр хэмжээстэй үнэндээ бол ийм л байна. Нийгмийн бүрэлдхүүнд дундчууд 50%иас доошгүй байвал улс орны амьдрал тѳвшин байна гэж нийгэмзүйчид үздэг юм билээ. Монголын дундчууд улдаж, урагш ахиж чадахаа болиод аажимдаа ядуус руу шилжсээн. Ийнхүү тѳрѳѳ түшээд тулаад явах нийгмийн бүрэлдхүүн чанараа алдаж эхэлж.
Нийгэмзүйн байдал их доройтсон. Аливаа улс үндэстний нийгэм зүй нь хувь хүмүүсийн сэтгэлзүйн байдлын мэдээж тусгал мѳн, гэхдээ нийгэм нь хувь хүмүүсийн арифметикийн нийлэмж биш болхоор ѳѳрийн онцлогыг илэрхийлээд бадаг, тѳр тэрийг нь гярхай ажиж нягталж түргэн меневр хийж явах л учиртай байдаг эд. 
Ард олон бухимдуу, амьдрахын тулд бүхий л арга хүчээрээ үзэж тарж байна. Хэн хүчтэй нь амьдрана гэсэн жунглийн хуулиас хэн хүчтэй нь амьд үлдэнэ гэсэн африкийн араатны хууль руу шилжлээ гэж бичиж байж билээ. Эд хѳрѳнгѳѳ булаалгана, тоосгонд цохиулаад мажийна, морь мал унаж яваа юм шиг хурдан техникийн хурдны хязгаарыг нь хэтрүүлэн ажлаа амжуулах гэж давхиж яваад олноороо үрэгдэнэ...амьд явах баталгаа үнэндээ алга. Эрүүл мэнд тавлаг орчны талаар бол яриад ч юүхэв.
Тѳрѳѳ түших ард түмний тулгуур нь тѳрдѳѳ хандах итгэл дээр зогсож байдаг. 
Тѳрд хандах ард түмний итгэл алдарсаар нийгмийн сэтгэл булингартаж нийгмийн урам зориг мохсоор байна.
Нийгэмд ангер үүсчээ. Дараагийн шат нь нийгмийн хямрал байдаг гэдгийг мартах ёсгүй.
Тѳрд ард түмний хүчтэй тѳлѳѳлѳл хэрэгтэй байна. 

Ардын танхим байгуулж гишүүдий нь ард түмнээс шууд сонгодог, АТ нь парламентаа эмхлэн байгуулдаг хэлбэр байж болмоор санагддаг. Шувт шүүмжлээд суухаар санаа оноо нэмэрлэе гэж бодоод энийг хэллээ. Манайд тийм уламжлал бий. Харин орчин цагт тохируулаад 50 ч байдиймуу цѳѳн тооны гишүүдтэй парламент байгуулаад түүнийгээ сайдаар томилон засаглал болон аж ахуйн ажилд оролцуулахгүй, цалгардаггүй болгочихвол нэг гарц байж болмоор. Алс нь мэргэжлийн парламенттай болох ихээхэн том бэлтгэл болно доо. АТ нь жилд ганц хуралдаж парламентийн тайланг сонсоод ажил үүрэг гүйцэтгэж чадахгүй байгаа гишүүдийг буцаан татдаг механизмтай байвал удирдлагын зардал хэмнэгдэнэ, зохион байгуулалт сайжрана, ажил хийдэг болцгооно, хамгийн гол нь авилгын үүд хумигдаж эхэлнэ гэж мунхаглан бодож байна. Энэ бол ерѳнхий тѳсѳѳлѳл ѳѳр ч хэлбэр байж болох, олноороо хэлэлцээд хамгийн гол нь хийх нь нь л чухал байх.

И.Цэрэнхүү

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>