Хагтай үсийг хэрхэн арчлах вэ

873

usҮсийг шүлтлэг савангаар ойр ойрхон угаах, халуун уураар хатаах, халуун хайчаар буржийлгах, олон удаа будах, байнга хими хийлгэхэд үсний төрөлхийн чийглэг чанар, өөрийнх нь тослогийг алдагдуулдаг. Үүнээс болж үсний ихэнх хэсэг шимгүйтэн хайрсжин гялалзсан өнгөө алддаг.

•Үсийг буруу арчилсаны нэг шинж нь хагтах явдал.
•Хагтах нь тослог хуурай аль ч үсэнд байна.
•Хэрэв та дотрын өвчин, бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал, витамины дутагдалтай, амархан ядардаг бол үс хагтана.
•Хуурай хагтай үед үсийг 7-10 хоногт нэг удаа угаана. Үс хуурайсч, хаг бутарч, загатнах тусам хүмүүс олон угаадаг. Ингэвэл хаг улам ихсэнэ. Хамгийн гол нь ус саван тохирохгүй бол үсний угаалт муу, өнгөө алдах, зунгааралдах самнахад саманд үс орооцолдох шинж илэрнэ.

Иймд үсээ болж өгвөл буцалсан ус, голын ус, бороо, цасны усаар угааж байвал шампуниар угаасан юм шиг хөвсгөр зөөлөн гялалзсан өнгөтэй болно.

Үсээ хатуу усаар бүү угаа. Хатуу үс гэдэг нь өдөр тутам хэрэглэгдэж байгаа крантны ус юм. Үүнийг хлоржуулдаг учир хатуу ус гэдэг. Тиймээс хэрэглэхдээ буцалгана эсвэл сода, борын хүчил хийж зөөлрүүлж угаагаарай. Хуурай хаг ихтэй үед хуйхны массаж хийх хэрэгтэй.

Нэгдүгээрт массажны самаар орой бүр 5 минут үс налдагийн эсрэг самнана. Үсийг угаахдаа эхний савандалтаар үсний хир тосыг цэвэрлэнэ. Хоёрдох савандалтаар бүх хуйхны хэсэгт дугуй эргэлдэх хөдөлгөөнөөр үрж массаж хийж угаана. Ингэснээр хуйхны цусны эргэлт сайжирч үсний уут нээгдэн тосны булчирхайн үйл ажиллагаа хэвэндээ орж үс, хуйх тослог болно. Мөн таны ажлын ядаргааг арилгана.

Хагтай үсийг нэг см хэртэй хагалж тосоо түрхэнэ. Үсээ угаагаад чийглэг үед амьтны гаралтай тос түрхэж болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.