Нэр дэвшигч Б.Баярмагнай: Жинхэнэ эх орончид л зовох цагт ард олныхоо талд зогсож чадна

541

Нэр дэвшигч Б.Баярмагнай: Жинхэнэ эх орончид л зовох цагт ард олныхоо талд зогсож чадна

 

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа хуулийн дагуу өчигдөр албан ёсоор эхэлсэн. Энэ дагуу сонгуулийн 23-р тойрог, Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшигч, бэлтгэл хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай өнөөдөрОфицеруудын ордонд сонгуулийн сурталчилгааны нээлтээ тойргийн иргэд сонгогчдын хамтаар ёслол хүндэтгэлтэйгээр эхлүүллээ.
Б.Баярмагнай нэр дэвшигч сурталчилгаагаа нээж хэлсэн үгэндээ “Би 25 жил харийн дайсантай тэмцэх ёстой гэж тангараг өргөж, үүргээ чин шударгаар биелүүлж ирсэн. 2015 онд дотоодын дайсан гэж шинэ аюул бий болжээ гэдгийг олж харсан. Тийм учраас би энэ замыг сонгосон. Улс төрд орж байгаа хүмүүсийн 99.99 хувь нь албан тушаал, эрх мэдэл, илүү хангамж руу зүтгэж байгаа. Харин миний бие эрх мэдэл, албан тушаалаа орхин байж улс төрд орж ирлээ” гэв.
 
Мөн тэрээр төрийн элдэв бусармаг үйлдлүүд хэрээс хэтэрсэн, ард түмний аж амьдрал хэрхэн доройтсон, улс оронд тулгамдаж буй асуудлууд, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон асуудлаар иргэдэд өөрийн байр сууриа илэрхийлж, санал бодлоо хуваалцлаа. Түүнчлэн мэргэжлийн, туршлагатай, нэр цэвэр, цэрэг-эх оронч үзэлтэй төрийн хүн төр түшилцэхийн давуу талуудыг онцлон өөрийн намтар, түүх болон гадаад, дотоод улс орны нөхцөл байдалтай холбон сонирхолтойгоор тайлбарласан нь нээлтэд ирсэн иргэдийн талархалыг хүлээсэн юм.
Б.Баярмагнай нэр дэвшигчийн хувьд хэдийгээр 62 нас хүртлээ төрийн албаа хаах, мөн НҮБ-д цэргийн зөвлөхөөр томилогдох таатай боломж байсан ч улс орондоо тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, улс төрд ард түмнийхээ дуу хоолой болохыг илүүд үзсэн учир ийнхүү улс төрд зүтгэхээр шийджээ. Тэр ч утгаараа “Би төр, түмнийхээ төлөө зүтгэх цаг минь болжээ. Жинхэнэ эх орончид л зовох цагт ард олныхоо талд зогсож чадна” хэмээн эрс шийдэмгий хэлж байв. Мөн энэ үеэр өөрийн дэвшүүлж буй 4 бүлэг, 14 чиглэл бүхий Мөрийн хөтөлбөрөө иргэдэд товч танилцууллаа.
 
Сурталчилгааны нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор АИХ-ын депутат, Улсын Бага хурлын гишүүн асан, Монголын үндэсний фронтын дэд тэргүүн Б.Пүрэвдорж, “Элитийн батальон” гэж алдаршсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн анхны захирагч, бэлтгэл хурандаа Б.Цэрэнчимэд, Монгол генерал төвийн тэргүүн, бэлтгэл хошууч генерал З.Болдбаатар нар оролцож, нэр дэвшигч Б.Баярмагнайд амжилт хүсч үг хэлсэн юм. Мөн залуу үеийнхний болон эмэгтэйчүүдийн төлөөллүүд, иргэдийн зүгээс нэр дэвшигч Б.Баярмагнайг дэмжиж байгаагаа илэрхийлж, түүнд итгэл хүлээлгэн дэмжихийг уриалж байлаа.
 
Ийнхүү УИХ-ын сонгуулийн 23-р тойрог Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж буй бэлтгэл хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагааныхаа төгсгөлд хүрэлцэн ирсэн иргэд, сонгогчиддоо талархал илэрхийлэн, сурталчилгааны ажлаа албан ёсоор нээснийг мэдэгдэж, Баянзүрхчүүдийнхээ аж төрдөг хороо, хэсэг, гудамж бүрээр явж, сонгогчдынхоо санаа бодлыг сонсоно гэдгээ хэллээ.
Ю.Халиун

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>