АТГ сайд Д.Дорлигжавын өргөдлийг цагдаагийн газарт шилжүүлжээ

1111

АТГ сайд Д.Дорлигжавын өргөдлийг цагдаагийн газарт шилжүүлжээХууль зүйн сайд Д.Дорлигжав өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд АТГ-т хуучин сайд Х.Тэмүүжингийн мэдээллийг шалгаж өгөх өргөдөл гаргасан. Энэ өргөдлийн хариуг хэрхэн өгч буй талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын  ажилтан Т.мөнхтунгалгаас лавлав.

Хууль зүйн сайдын өргөдлийг АТГ хуулийн дагуу шалгасан. Авлига, албан тушаалын гэмт хэргийн чанартай үйлдэл байгаагүй тул харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна гэж тэрбээр хариу өглөө. АТГ хуульд зааснаар Эрүүгийн хуульд заасан 10 төрлийн хэргийг шалгах үүрэгтэй байдаг аж. Сайд Д.Дорлигжавын өргөдөл энэ заалтад хамаараагүй тул харьяаллын дагуу цагдаад шилжүүлсэн байна.

Ж.Батсайхан montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>