Жолооч, эцэг эхийн хариуцлагагүй байдлаас үүдэн ой таван сартай хүүхэд амиа алдлаа

1445
Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ хашаанд тоглож байсан хүүхэд портер маркийн автомашинд дайруулж амиа алджээ.

Хэргийн талаар тодруулбал, хорооны айлууд нийлж хогоо ачуулахаар портер машин хөлсөлсөн ба жолооч хариуцлага алдсанаас ийнхүү бага насны хүүхэд амиа алджээ. 2015 он гараад 12 хонож байна. Энэ хугацаанд зам тээврийн ослоор 2 хүүхэд амь насаа алдаж 19 хүүхэд гэмтэж бэртсэнийг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдээ эрсдлээс хамгаалж, хариуцлагатай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>