Тахиа, цацагт хяруу хулгайлан Вьетнам хүмүүст зардаг байжээ

1206
40 ширхэг хулгайн тахиа ачиж явсан машиныг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан болон Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар илрүүлсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүд нь Сонгинохайрхан дүүргийн 4, 32, 26 дугаар хороонд оршин суудаг Д,Н,А нарын таван хүн байсан бөгөөд үгсэн тохиролцож дээрх хулгайн хэргийг үйлдсэн байжээ. Тэд одоогийн байдлаар найман удаагийн үйлдлээр иргэдийн тахиа, цацагт хяруул, нохой зэргийг хулгайлж Нарантуул олон улсын худалдааны зах дээр аваачин бусдад худалдаалсан гэдгээ хүлээгээд байгаа аж. Түүнчлэн шалгалтын явцад тэднээс уг амьтадыг авсан хүмүүс Вьетнам авто засварын газрын Вьетнам хүмүүст аваачиж борлуулдаг гэдэг хүлээсэн байна. Гэмт этгээдүүд зарим амьтдыг зарж борлуулаагүй байсныг эздэд нь хүлээлгэн өгчээ. Тиймээс иргэд тэжээвэр амьтдаа алдсан бол цагдаагийн байгууллагад хандахыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж байна.

Д.Ундрах /24tsag.mn/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>