Зургаан тээврийн хэрэгсэл шатаж, хоёр хүн нас барсаны нэг нь хүүхэд байжээ Онцлох мэдээ, Ноцтой мэдээ, Нийгэм 16-07-2020, 10:10 1229 Хуваалцах Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн "Цагаан даваа” гэдэг газар 93-80 УБЛ улсын дугаартай, "Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэсэн автомашин "Цагаан даваа” уруудах замдаа онхолдож, замын хажуу руу унан шатжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр /2020.07.15/ 15:49 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:58 цагт очсон байна. Тэднийг очиход "Норд Бенз” автомашин шатсанаас эсрэг урсгалд зорчиж явсан 4 автомашин Аллион, Альфард, Форестер, Сонат-7, 1 мотоцикл өртөн шатаж байсныг 32 минут ажиллаж унтраажээ. Харамсалтай нь тус гал түймэрт 50 настай эмэгтэй Г, 6 настай охин өртөж нас барсан бөгөөд 16 иргэн түлэгдэж гэмтсэн байна. Гэмтсэн иргэдийн 4 нь Ихтамир сумын эмнэлэгт, Аймгийн нэгдсэн эмнэлэгт 1 нь хүлээн авахад, 7 иргэн мэс заслын тасагт, 4 иргэн сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ. Түлэгдэж гэмтсэн иргэдийг Улаанбаатар хот руу хүргэхээр ЗХЖШ-ын МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос 04:25 цагт Булган аймгийн чиглэлд хөөрч, 05:42 цагт буусан. 06:19 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэлд хөөрч 07:15 цагт Архангай аймагт газардсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. "Шунхлай” ШТС-ийн гэрээт "Тэргүүн Эрдэнэ” ХХК-ийн жолооч Б "Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэх автомашинаар 35970 литр АИ-92 шатахууныг Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд тээвэрлэж явсан байна. 1229 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 18-05-2020, 11:11 Архангай аймгийн “Халтар-Ангархай” гэдэг газар гал түймэр гарч хоёр га ойн талбай шатжээ… 1-05-2020, 14:04 Архангай аймагт гарсан ой хээрийн түймэрт 1000 га талбай шатжээ… 14-02-2020, 14:20 16 тонн шатахуун тээвэрлэж яваад “Ээвийн гол”-ын мөсөнд цөмөрсөн машиныг татаж гаргажээ… 13-02-2019, 12:05 ШАТАХУУН АЧИЖ ЯВСАН МАШИН ОСОЛДЖЭЭ… 13-09-2018, 12:31 Түлш тээвэрлэж явсан автомашин онхолджээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.