Дэлхий дахинд цар тахал хүрээгээ тэлж байна
ЖЕНЕВ. /TASS/. Дэлхий дахинд коронавирусний цар тахал хүрээгээ тэлсээр байна. Сүүлийн 6 долоо хоногийн хугацаанд халдвар авсан өвчтөнүүдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 16 сая давсан бол нас барсан хүний тоо 650 мянга давжээ. Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна.
"COVID-19” цар тахал дэлхийг өөрчилсөн. Цар тахал хүмүүсийг нэгтгэхийн зэрэгцээ хөндийрүүлсэн нь хүмүүс нөхцөл байдалд эерэг болон сөргөөр хариу үйлдэл үзүүлэх чадвартайг харуулж байна. Бид их зүйлд суралцаж, цаашид ч илүүг сурна.