Шадар сайд Я.Содбаатар, түүний шууд удирдлагад байдаг мэргэжлийн хяналтын газар анхаарна уу?

384

Таван шард байдаг "Сэнтий" гэдэг нэртэй буудалд тусгаарлагдаж байгаа охины талаар мэдээ сошиол ертөнцөөр гарсан. Охин тусгаарлалтад байх тав хоногт ямар нэг амьтанд битүү хазуулсан яр шархтай зургаа өөрийн фэйсбүүк хуудаснаа тавьсан байдаг.

Улмаар охин буудлын ажилтанд хэлэхэд "бид нарыг ч гэсэн ийм юм хаздаг юм" гээд тоогоогүй гэнэ. Ер нь тус буудалд тусгаарлагдаж байгаа хүмүүсээс ийм шархтай болсон хүн олон байгааг тусгаарлагдсан хүмүүс хэлж байна.

Зургаа явуулсан охин сүүлийн хоёр шөнө унтаж ч чадаагүй, нүдэнд харагдахгүй ч гэрэл унтраахаар хазаад байгаа талаар бичжээ. Түүнчлэн  тусгаарлалтад байгаа хүмүүсийн  өрөө нь маш их жоомтой гэдгийг бичсэн байдаг.

Мөн зөвхөн түүгээр зогсохгүй охин хэрэглэсэн бэлгэвч тавьсан байгаа юм. Өдөрт 50 ооо, 21 хоногт 1.050.000 төгрөг төлж байгаа үйлчилгээний хариу  ийм байгаад Монголчууд бухимдаж байна. Энэ асуудлыг Шадар сайд Я.Содбаатар болон Мэргэжлийн хяналтын газар анхааралдаа авна уу? хэмээн охин бичжээ.

У.МАНДАХ, FACT.MN

12325 12326 12327 12328 12329 12330 12331

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>