БХБ-ын сайд Б.Мөнхбаатар АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзав

580

Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлоод хэдэн хэдэн чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Барилга, хот байгуулалтын сайд хэлэв.

Тухайлбал, Азийн хөгжлийн банкны арвин туршлагыг ашиглан шинэ нисэх онгоцны буудлыг даган баригдах Шинэзуун мод, Майдар хотуудын цогц техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, аймаг, сумдын дэд бүтцийн хангамжийг сайжруулах зэрэг асуудлыг хөндсөн юм,

Ноён Павит Рамачандран хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Тэрбээр Монгол Улсад 16 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгааг дурдаад хийж хэрэгжүүлэх ажлуудаа бусад донор байгууллагуудтай уялдуулах тал дээр анхаарна гэв.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд, Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд байлцлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбатаар Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзав

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>