“NBA” эргэн ирлээ
Дэлхийн хамгийн шилдэг сагсанбөмбөгийн холбоо болох NBA-гийн 2019-2020 оны улирал эхлээд хэд хонож байна. Дэлхий нийтийг айлгаад буй "COVID-19” хэдэн зуун саяар тоологдох спорт сонирхогчдыг ч бас уйдаагаад байсан юм. Тэгвэл шинэ вирусын халдвараас үүдэн 5-6 сар улирлын тоглолтуудаа цуцлаад байсан лиг өнгөрсөн долдугаар сарын 31-нээс дахин эхэлсэн нь спортын салбарт бас нэгэн сонирхох томоохон үйл явдлын нэг болоод байна.
"COVID-19" цар тахлын онцгой үед "NBA” плэйоффт шалгарах боломжтой байсан 22 багт тэнцүү боломж олгохын тулд баг тус бүрийг дахин найман тоглолт хийлгэхээр болсон билээ. Харин лиг цуцлагдсанаас хойшхи анхны тоглолтыг Юта Жазз болон Нью Орлеанс Пеликанс багууд хийсэн бөгөөд Юта Жазз баг 106:104-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авч, улирлын 41 дэх хожлоо авсан юм.