Гүйцэтгэх ажлын “объект” болсон сайд хэн бэ?

895
Хууль бусаар тагнаж чагнасан, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх гомдол үе үеийн төрийн өндөр албан тушаалтнуудын зүгээс мэр сэр гардаг болсоор удаж байна.
Тэгвэл ийм явдал болдог гэдгийг баталсан нэгэн өргөдөл энэ долоо хоногийн эхээр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд иржээ.
Тодруулбал, тэрхүү хууль бус гүйцэтгэх ажлын "объект”  нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайдын үүргийг гүйцэтгэж буй эрхэм юм байна.
Тэр сайд дээр гүйцэтгэх ажиллагааг бараг хоёр жил орчим явуулжээ. Энэ ажиллагаанд эрх бүхий тусгай чиг үүргийн байгууллагын ажилтнууд оролцсон байж болзошгүй байна.
УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо уг асуудлыг судалж, нягталж буй учир нууцалж буй ажээ. 
УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцдаг юм.
Тус дэд хороонд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Алтанхуяг, Сү.Батболд, Д.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан, Ц.Сэргэлэн нар харьяалагддаг байна.
 
Б.Дамдин
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>