Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээв

959
 Нэг жил комд байсан залууг мөнгө сэрээвХятадын Шензен хотын оршин суугч, 30 настай Шиао Ли бараг долоо хоног унталгүй явсаны гайгаар комд орж, нэг жил гаруйн хугацаанд сэргээгүй ажээ. Шиао Ли бизнесийн шинэ санаа олох гэж интернэт кафед тасралтгүй сууснаар мэдрэлийн ядаргаанд орсон юм.

Азаар Ли тун гайхалтай тохиолдлоор "зүүднээсээ” сэрээд байна. Тэрбээр дэлгүүрт кассчин хийдэг байсан болохоор ар гэрийнхнийх нь саналаар нэгэн арга туршиж үзсэн гэнэ.

Ингээд эмнэлгийн сувилагч бүсгүй Лигийн ой санамжийг сэргээх зорилгоор 100 юанийн дэвсгэртийг үрчийлгэж нугалаад дуугаргаж гарсан байна. Мөн хамран доор нь аваачиж үнэрлүүлсэн гэнэ. Ингээд тун удалгүй Ли хуруунуудаа хөдөлгөж, нүдээ цавчиж эхэлжээ. "Би 20 жил эмнэлэгт ажиллахдаа ийм гайхалтай тохиолдол хараагүй. Тухайн хүнд дэндүү танил болсон дуу авиа, үнэр нь хүчтэй сэргээгч байдаг” гэж доктор Лиу Тан ярьжээ. Шиао Ли одоо эдгэрч, эмнэлгээс гарахад бэлэн болжээ. 24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>