Танилц: Нэг сая төгрөгийн урамшуулал авсан албан тушаалтнуудын ХОМ

82

“Ковид-19” цар тахлын үеэр Чингэлтэй дүүрэгт нэг өдрийн турш хөл хорио тогтоож, дадлага сургууль хийсэн. Үүгээр ажилласан нэр бүхий 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнах захирамжийг тухайн үеийн хотын мээр С.Амарсайхан гаргажээ. Тэгвэл шагнал гэх энэхүү урамшуулал нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Улмаар шагналын мөнгө болох нийт 21 сая төгрөгийг нийслэлийн Онцгой комиссийн дансанд төвлөрсөн хандив, тусламжаас гаргахыг даалгасан байна. 

Уг нь хандивын гэх мөнгийг томоохон аж ахуйн нэгжээс эхлээд тэтгэврийн хөгшчүүл, хүүхэд багачууд хүртэл өөрсдөөсөө илүүчлэн байж улсдаа хандивласаныг олон нийт мэдэж байгаа. Энэхүү шагнал чухам зөв хүмүүсдээ очив уу гэдэг хэл ам олны дунд яригдаж байгаа юм. Шагнах дээрээ тулвал Цагдаа, эмч нар гээд онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа хүмүүст очсон бол иргэд хэл ам гаргахгүй байсан болов уу. Ингээд нэг сая төгрөгийн урамшуулал авсан гэх 21 албан хаагчийн ХОМ-тай танилц. 

У.МАНДАХ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.