“Ш.Түвдэндоржийн байшин” шүүх дээр очоод “нурав”

445

“Ш.Түвдэндоржийн байшин” шүүх дээр очоод “нурав” Сүүлийн жилүүдэд хотын төв хэсэг, "А” зэрэглэлийн бүсэд эрх мэдэл, мөнгөндөө дулдуйдсан эрхмүүд өндөр барилга сүндэрлүүлсэн. Ийм замбараагүй байдлаас болоод эмнэлэг, сургууль ч барих газаргүй болчихоод байгаа билээ. Музей, түүх дурсгалт газрууд ч мөн ялгаагүй хүүхдийн тоглоомын талбайнуудын хувь заяа  шиг эрх мэдэлтэнгүүдийн гарын зугаа, ашиг завшаан  болсон байв. Чойжин  ламын сүм музейн хашааны урд хэсэг буюу  ямпай хаалганых нь хажуухан талд УИХ-ын гишүүн Ш.Тэвдэндоржийн  гэх нэг давхар тоосгон байшин хэдэн жилийн өмнө баригдсан  байна.

Ш.Тэвдэндорж энэхүү орон сууцны зориулалттай  байшингаа дараа нь ах Ш.Төмөрбаатар болон Д.Авирмэд, Д.Баатарсүрэн нарт ашиглуулсан гэдэг. Мөн хожим нь Ш.Баярсайхан гэгч нь эзэмшихээр болжээ.    Гэвч энэ газар нь музейн эзэмшлийн газар байлаа. Тиймээс музейн захиргаа шүүхэд хандан зарга үүсгэж явсаар саяхан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэр гарч, Ш.Түвдэндоржийнхны тэрхүү 0.36 га газрыг, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн  хамт хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, музейн захиргаа шүүх дээр заргаа авч, "Ш.Түвдэндоржийн байшин” ийнхүү "нурав”.

Б.Баяр  

Эх сурвалж: Tumen.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.