Н.Батсүмбэрэл газартай холбоотой 1500 асуудлыг шийдвэрлэж өгчээ
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлээр ахлуулсан Газар эзэмших, ашиглах эрхэд хяналт тавих зөвлөл нийт 10 гаруй хуралдаанаар 1500 орчим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, газар эзэмших, ашиглах 598 эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан бол газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн 630 асуудлыг шийдвэрлэж өгчээ. Мөн газар эзэмших 216 эрхийг баталгаажуулж өгсөн байна.