СХД-ын ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг сар бүр тогтмол цалингаа 20 гаруй хувиар нэмүүлдэг давуу эрхтэй юу?

1757

 

 

СХД-ын ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг сар бүр тогтмол цалингаа 20 гаруй хувиар нэмүүлдэг давуу эрхтэй юу?

 

Цахим хэрэглэгчдийн зүгээс НИТХ-д СХД-ын 13-р тойрогт нэр дэвшиж буй Б.Мөнхцэцэгийн хөрөнгө орлогын мэдүүлэг дэх зээлийн асуудлууд олонд дэлгэгдлээ. Тухайлбал, авилгатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэгийн 2017-2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт жил дараалан түүний орлого 5-9 сая төгрөгөөр нэмэгдсэн. Мөн 2017 онд 90 сая төгрөг зээлсэн 2018 онд түүний зээл 92 сая төгрөг болж нэмэгдсэн бол 2019 онд зээлээ хасуулсан бололтой 90 сая төгрөгийн үлдэгдэл үлджээ.


Банкнаас мөнгө зээлсэн тохиолдолд сар бүх тогтмол өдөр зээлийн төлөлт заавалчгүй хийх ёстой хэмээн заасан байдаг. Улмаар графикт хугацаандаа төлөлтөө хийгээгүй болон хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлэн шийдүүлдэг болохыг хэн хүнгүй мэдэх учиртай. Хамгийн гайхалтай нь СХД-ын ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэгийн банкны зээл гурван жилийн турш 2,6 сая төгрөгөөр л хасагдсанд байгаа юм. Гэхдээ энэ нь зөвхөн 2018 онд л хасагдсан ба тэрнээс хойш ямар нэгэн зээлийн төлөлт хийгдээгүй, бүр бага хэмжээгээр ч хасуулаагүй. Энгийн иргэд банкны төлөлтөө нэг өдөр л хойшуулахад хүү бодогдож хэдэн өдөр болбол цагдаа шүүхээр явах нь холгүй байдаг. Гэтэл Б.Мөнхцэцэг банкнаас авсан зээлээ гурван жил болоход 2,6 сая төгрөгөөр л хасуулж авсан зээл нь тэр хэвээрээ байж, санаа амар суух нь тэгээд хэр үнэнд нийцэх юм бэ дээ!


Түүнчлэн цалингийн хэмжээ 2018 онд 5 сая төгрөгөөр, 2019 онд 9 сая төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Энэ нь түүний цалин гэж үзвэл сар бүрийн тогтмол цалин 2017 онд  1,5 сая төгрөг байснаас 2018 онд 20 гаруй хувиар нэмэгдэж 2 сая төгрөг харин өнгөрсөн жилийн хувьд 30 хүртэлх хувиар нэмэгдэж 2,7 сая төгрөгийн цалинтай хэмээн бүртгэгджээ. Гэвч энэ хугацаанд төрийн албан хаагчдын цалин ингэтлээ нэмэгдсэн тохиолдол байгаа билүү?  Төрийн албан хаагчдын цалингийн дундаж хэмжээ сая төгрөг хүрэхгүй хэмжээнд байдаг биш билүү.

Зээлийн асуудалтай дээрээс нь жил бүр байнгын давтамжтай нэмэгдэх цалин хөлс гээд СХД-ын ИНХ-ын дарга Б.Мөнхцэцэгт асуудалгүй зүйл гэж алга уу??

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>