Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл буурлаа

1137

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл буурлаа

 

Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 14.8 их наяд төгрөг болж өмнөх сараас 298.8 тэрбум төгрөгөөр өссөн хэмээн мэдээллээ. Үүнд төгрөгийн хадгаламж 220.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 824.7 тэрбум төгрөг болж өмнөх сараас 7.4 тэрбум төгрөгөөр буурсан хэмээн статистикчид хэллээ. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцсээр 893.7 тэрбум болж, өмнөх сараас 75.4 тэрбум төгрөг, урд жилээс 68  тэрбумаар буурсан байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг эзэлж өмнөх сараас 0.6 пункт, өмнөх оныхоос нэг пунктаар буурчээ.


Г.УНДРАМ /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>