Л.Оюун-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан Б.Баттөмөр нар ТББ-аар дамжуулан их хэмжээний мөнгө завшсан уу?!

892
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Лхагвамижидийн Намуунгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын зөвлөх Мягмарсүрэнгийн Энхмэнд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы зөвлөх Баатарын Отгонжаргал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зөвлөх Цэрэндоржийн Хишигжаргал нар 2018 оны 1-р сард "Монголын парламентын зөвлөхүүдийн холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулж УИХ-ын Тамгын газраас гэрээний төлбөр хэмээн олон сая төгрөгийг хэд хэдэн удаагийн гүйлгээгээр гаргуулан авсан нь олон нийтэд ил болжээ.
Тэд 2019 онд буюу өнгөрсөн жилийн 5-р сард УИХ-ын Тамгын газартай гэрээ байгуулж, тухайн өдрөө "Монголын парламентын зөвлөхүүдийн холбоо”-ны Төрийн банкны 103000044325 тоот дансаар "ГЭРЭЭТ АЖЛЫН ТӨЛБӨР” гэх утгатай шилжүүлгээр 30 сая төгрөгийг гаргуулан авсан нь ийнхүү ил боллоо.
Түүний дараа 2019 оны 9-р сарын 26-ны өдөр 46,6 сая төгрөгийг 4 удаагын гүйлгээгээр УИХ-ын Тамгын газрын данснаас гаргуулан авчээ.
УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийн үүсгэн байгуулсан "Монголын парламентын зөвлөхүүдийн холбоо” ТББ УИХ-ын Тамгын газраас таван удаагын гүйлгээгээр нийт 76,6 сая төгрөгийн ийнхүү гаргуулан авсан нь нийтэд дэлгэгдлээ.
Тэд Тамгын газраас энэ мэт их хэмжээний мөнгө гаргуулан авсан явдал нь Авлигын эсрэг олон заалтуудыг уландаа гишгэж хууль зөрчсөн нь байж болох үндэслэл мөн үү?
Ene.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>