С.Жавхлангийн харамсал ба гомдол
2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд сонгогдоогүй Самандын Жавхлан дуучин нь сонгуулийн үр дүнг хүлээн авсныхаа дараа бодож байгаад гаргасан реакци нь стандарт сэтгэлгээтэй хүмүүст сонин байх шиг байна лээ. Надад бол гаргах л ёстой реакци байсан гэж бодогдсон.
Эрүүл ухаантай, эрчим өндөртэй, нийтэд танигдсан, ховорхон төрөх, нутгаа гэх сэтгэлтэй, зүтгэлтэй, нутаг орноо бүрэн бүтнээр нь байлгахын төлөө тэмцдэг, одоогийн дэлхийн нийтийн ойлголтоор бол холливудын од гэдэг шиг, Монголын ОД хүнээс бол зайлшгүй гадагшлах л ёстой эрчим хөдөлгөөн мөн.
Ер нь МАН-ын гишүүн, дэмжигч байж хааяа дөрвөн жид тутамд цөөхөн удаа олддог хулгай, луйврын гаралтай сохор зоосны шавхруу бол зөвхөн Хяргаст төдийгүй Увс аймгийн олон сум, баг, хороонд нутаг усны бүрэн бүтэн байдал, аав ээжийн ачлал энэрэл, ах эгчийн түшиг тулгуур, хамаатан садангийн нөмөр нөөлөг, анд найзын ач тус, үерхэл нөхөрлөлөөс дээгүүр түвшинд үнэлэгддэг болохыг би ч бас мэдэрлээ.