Хотын даргын марафон эхэллээ

25

Орон нутгийн сонгууль шувтарч албан ёсны дүнг СЕХ-ноос зарлах үлдлээ. Урьдчилсан дүнгээр МАН 34, АН8, ХҮН 3 суудал тус тус авсан.

Харин одоо хотын даргын марафон эхэллээ. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нарын нэр яригдаж байгаа аж.

Р.Дагва нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан учраас хамгийн өндөр магадлалтай яваа.

Ж.Батбаясгалан бол хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэдгээрээ зайлшгүй яригдах хүний нэг.

Н.Баярмөнх нь 2008 оноос хойш БЗД-ийн удирдах албан тушаалд ажиллаж ирсэн бөгөөд нийтийн тээвэртэй холбоотой төслийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгуулж энэ сонгуульд тойргоосоо гарч ирээд буй хүчтэй өрсөлдөгчдийн нэг. 

Ж.Алдаржавхлангийн хувьд Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д хүч үзэж бүдэрсэн ч, энэ сонгуульд ялалт байгуулж, одоо хотын даргын суудлын марафонд хүчтэй өрсөлдөгч байх магадлалтай.

Н.Батсүмбэрэл бол хоёр дахь удаагаа НИТХ-д сонгогдлоо. Тэрбээр мөн л марафоны ширүүхэн өрсөлдөгчийн тоонд багтжээ. 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.