Бэлэн хоол хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

1750
Бэлэн хоол хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг
Их Британийн эмч Рейчеп Томпсон ходоодны хорт хавдар нэмэгдэх болсон шалтгааныг тодруулахаар сүүлийн хэдэн жил энэ чиглэлээр дагнан ажиллажээ.  Тэрээр судалгааныхаа явцад бэлэн хоол тогтмол хэрэглэх нь  ийм эрсдэлд хүргэж болзошгүйг илрүүлсэн байна. Өдөр бүр нэг бэлэн хоол идэхэд шаардлагатай давсны 50 орчим хувийг нэг дор авдгийг Р.Томпсон тогтоожээ.

    Үүнээс гадна бэлэн хоол нь бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамгийн их давс агуулдаг аж. Давснаас үүдэн гарч болох бас нэг эрсдэл нь ходоодны хорт хавдар гэдгийг дээрх  судалгаа харуулжээ. Хүн өдөрт 6 граммаас ихгүй давс хэрэглэх нь тогтсон хэмжээ бөгөөд  түүнээс хэтрүүлж хэрэглэвэл биед өвчин үүсгэх эх үүсвэр болдгийг Их Британийн эмч нотолжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>