НҮБ авлигатай тэмцэхийн тулд блокчейн ашиглахыг зөвлөж байна
НҮБ. /Coin Telegraph/. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын авлигатай тэмцэх асуудлаарх бүс нутгийн зөвлөх Дэвид Робинсон авлигатай тэмцэхийн тулд блокчэйний технологийг ашиглахыг улс орнуудад зөвлөж байна.
"Блокчэйний технологи нь авлигаас урьдчилан сэргийлэх, улсын бүртгэлийг залилах, хуурамч баримт бичгээс урьдчилан сэргийлэхэд ашиглаж болох хэрэгсэл учраас дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагуудын сонирхлыг улам ихээр татаж байна” гэж Робинсон онцлон тэмдэглэжээ.