|
Видео

Шинэ мэдээ

Увсын жагсаалтай зэрэгцсэн Авлигатай тэмцэхийн шалгалт аймгийн удирдлагуудыг сандаргаж байна

Увсын жагсаалтай зэрэгцсэн Авлигатай тэмцэхийн шалгалт аймгийн удирдлагуудыг сандаргаж байна

 

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид энэ сарын 10-ныг хүртэл Увс аймгийн Улаангом хотод ажиллах юм байна.  Увс аймгийн иргэд аймгийн Засаг даргыг шударга бус ажиллаж байна. Төрийн албан хаагчдыг олноор нь хоморголон халсан. Танил, тал ах дүүсээ ажилд авдаг. Хамгийн гол нь шүүхээр таслагдсан ялтай хугацаа нь дуусаагүй байхад аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа нь шударга зүйл биш хэмээн тэмцэж, Засаг даргаа огцруулахаар иргэд нэгдэн энэ сарын 7-нд буюу маргааш тайван жагсаал хийхээр болсон.

Гэтэл яг энэ ажиллагаатай зэрэгцэн Увс аймагт Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг ажиллаж таарч байгаа нь нутгийн иргэдийн талархалыг хүлээгээд байгаа аж. Учир нь нутгийн иргэд тус ажлын хэсгийнхэнийг аймгийн Засаг дарга Д.Батсайханыг томилогдсоноос хойших хугацаанд хийгдсэн албан тушаалын томилгоо, Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын явцыг шалгаж ажиллах нь цагаа олсон зүйл боллоо хэмээн үзэж буйгаа "Хөгжлийн төлөө хамтдаа” тайван жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаагаа хэлж байлаа.

Дашрамд дурдахад, Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн орон нутагт Авлигатай тэмцэх олон нийтийн дэд зөвлөлийг байгуулж, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох юм байн. Мөн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, үйл ажиллагаа, баримт, материал, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг шалгаж, судлах юм байна.

 

С.Номин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.