|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Сургуульдаа зэвсэгтэй ирэхийг зөвшөөрчээ

ИСЛАМАБАД. /ITAR-TASS/. Пакистаны баруун хойд нутгийн сургуулиудын эрэгтэй багш нарт хичээлдээ зэвсэгтэй ирэхийг зөвшөөрчээ. Энэ тухай телевизийн "Гео-ТВ" суваг мэдээлсэн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-нд хэт давруу үзэлтнүүд Пешавар хотын дунд сургуульд халдсаны дараа Хайбер-Пахтунхва мужийн эрх баригчид ийм арга хэмжээ авахаас аргагүйд хүрчээ. Энэ халдлагын улмаас 134 хүүхдийг оруулаад 150 орчим хүний амь үрэгдсэн юм.

Энэ мужийн боловсролын байгууллагуудын багш нар мэргэжлийнхээ үүргийг гүйцэтгэх үедээ сургуулиудад болзошгүй халдлагыг таслан зогсоох зорилгоор одоо албан ёсны бүртгэлтэй зэвсгийг биедээ авч явж болно гэж мужийн захиргааны төлөөлөгч тодруулжээ.

Үүний сацуу мужийн хууль сахиулах байгууллагууд 30 мянган сургууль болон бүс нутгийн боловсролын бусад байгууллагын аюулгүй байдлыг хангах чадваргүй учир энэ нь аргагүй арга хэмжээ болохыг Пакистаны шинжээчид тэмдэглэж байна.

Д.Жаргал montsame

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.