Цахилгаан, дулааны төлбөрөө хугацаанд нь төлөхийг уриалав

520

Эрчим хүчний салбарын нийт байгууллага нь гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед цахилгаан, дулааны тасралтгүй, найдвартай байдлыг хангах зорилгоор 24 цагийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

Цахилгаан дулааны төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс үүдэн эрчим хүчний үйлдвэрлэлд хүндрэл үүсч болзошгүй байгаа тул иргэд эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж цахим сувгууд ашиглан төлбөрөө хугацаанд нь төлөхийг дулааны цахилгаан станцууд, цахилгаан болон дулаан түгээх байгууллагуудаас нийт хэрэглэгчдэдээ уриаллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>