Улс орнуудад тогтоосон хөл хорионы харьцуулалт

102

 

Улс орнуудад тогтоосон хөл хорионы харьцуулалт

 

Дэлхийн улс орнуудад коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд аж ахуй нэгжүүдийг хаахаас эхлүүлээд хөл хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

 

Засгийн газрууд зуны саруудад хязгаарлалтуудыг сулруулаад байсан боловч сүүлийн үед хөл хорионы арга хэмжээнүүдийг дахин тогтоож эхэллээ. Мөн "COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо, халдвараар нас барсан хүний тоо огцом нэмэгдэж буй олон орны Засгийн газар шөнийн цагаар хөл хорих гэх мэт бусад хязгаарлалтыг дахин тогтоох болоод байна.

Дэлхий даяар хөл хорионы арга хэмжээнүүдийг хэрхэн тогтоож, хэрхэн сулруулж байгааг графикаар үзүүлснийг танилцуулъя. Ийнхүү харьцуулсан индексийг гаргахдаа "COVID-19”-тэй тэмцэх чиглэлд Засгийн газруудын хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг үнэлсэн Оксфордын их сургуулийн судлаачдын оноонд тулгуурлажээ.

Энэ оны нэгдүгээр сараас хойш 150 гаруй орон коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд хөл хөдөлгөөнийг хязгаарлах, зайнаас харилцахыг шаардах зэргээр өргөн цар хүрээтэй бодлогуудыг боловсруулж байна. Мөн эдийн засагт учрах нөлөөг бууруулахын тулд багц арга хэмжээг нэмж хэрэгжүүлсэн юм.

БНСУ, Вьетнам зэрэг Зүүн Азийн орнуудын хувьд БНХАУ-ын араас халдварын тархалтыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн бол Европ, Хойд Америк, Африкийн орнуудын хувьд хатуу хязгаарлалтуудыг хожуу тогтоожээ. АНУ-ын хувьд хөл хорионы бодлогыг муж тус бүрээр хэрэгжүүлсэн байна.

БНХАУ цар тахлын голомт болох Хубэй мужид тогтоосон хөл хориогоо хоёр сарын дараа сулруулж эхэлсэн боловч дэлхийн бусад оронд халдварын шинэ давлагаа эхэлж, олон орныг хязгаарлалтын арга хэмжээ тогтооход хүргэсэн юм. Дараах графикт энэ оны нэгдүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 16-ны хугацаанд улс орнуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг хөнгөнөөс хүнд рүү 1-100 оноогоор өнгөөр ялган үзүүлжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.