|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 12:08

Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг буулгана

Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг буулганаУлаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдаж 2015 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлын үеэр Гадна сурталчилгааны зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмжийг дүүргүүдийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд дүүргүүдийн дэд бүтэц тохижилт хариуцсан Засаг даргын орлогч нарыг оруулахаар боллоо. Уг зөвлөл нь Улаанбаатар хотын хэмжээнд гадна сурталчилгааны  журмын хэрэгжилт, норм дүрэм, зай хэмжээнд нь нэгдсэн хяналтыг тавин ажиллах юм.

Дүүрэг бүр өөрийн нийтийн эзэмшлийн гудамжуудад ямар хэмжээтэй хэдэн ширхэг сурталчилгааны самбар байрлуулах боломжтойг зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зай хэмжээ, төлөвлөлтөө хийж олон нийтэд нээлттэй зарлах юм. Ингэснээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилт хангагдах боломж бүрдэнэ.

Мөн Зайсангийн гудамж, Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөө гэх мэт гудамжуудад байрлуулсан зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй сурталчилгааны самбаруудыг дүүргүүдтэй хамтран буулгана.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.