Хэн юу хэлэв

773
Хэн юу хэлэвӨн­гөрсөн до­лоо хоногт эрх мэдэл­­тэй албан тушаалт­­нууд нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудын талаар юу гэж хэлснийг тоймлон хvргэж байна.
 
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд: Энэ байдлаараа бол ямар ч ахиц өөрчлөлт гарахгvй нь
 
"Чингис" бондоос vлдсэн 750 тэрбум төгрөг өнөөг хvртэл зарцуулагдаагvй, хоёр жил хий хvv төлөөд сууж байна. Ийм их мөнгийг яагаад Засгийн газар авч vзэхгvй байгаа юм бэ. Өмнөх зарцуулсан нь ч одоо дvvрч гэж бодъё.
 
Харин бондын vлдэгдэл 750 тэрбум төгрөгийн зориулалт нь зөв буруу эсэх, Vндэсний аюулгvй байдлын зөвлөмж, УИХ-ын тогтоолд нийцэж байгаа эсэхийг уялдуулж vзээд, зайлшгvй шаардлагатай бvтээн байгуулалтын ажилд зарцуулах хэлбэрээр чиглэлийг нь яагаад өөрчилж болдоггvй юм бэ.
 
 Хөгжлийн банкны эх vvсвэрээр 700 тэрбум төгрөгийн бvтээн байгуулалтын ажил хийнэ гэж байгаа. Vvний 100 гаруй тэрбумынх нь ажил vйлчилгээ нэр төрлөөрөө УИХ-аар батлагдсан. Харин 500 орчим тэрбум нь УИХ-аар батлагдаагvй, хууль зөрчигдөх гэж байна. Энэ 500 тэрбум төгрөг, "Чингис" бондоос vлдсэн хэсэг, vнэ тогтворжуулах хөтөлбөрт зарцуулсан хөрөнгөө эргэж нэг хараад алдаа оноогоо дэнсэлж, засах зvйлээ засах ёстой.
 
 Ингэж байж эдийн засаг сайжирч, нvvрлэсэн өвчин уршгийнх нь ул суурь, vндэс нь алга болж цаашаа ажил явагдах ёстой. Төсвийг тодотгол болон бусад тулгамдсан асуудлуудад ингэж хайхрамжгvй хандвал Ерөнхий сайдын хэлсэн эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэдэг зорилтод ямар ч ахиц өөрчлөлт гарахгvй нь.
 
М.Энхсайхан: Тавантолгой дээр бид Оросуудаас өрсөх ёстой
 
-Та өмнө нь "Цагаан сараас өм­­нөхөн Таван­толгойн хэлэлцээр дуусч магадгvй” гэж байсан. Хэлэлцээр төлөвлөсөн хугацаандаа амжиж дуусах нь уу?
 
 -Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчид эрсдлээ 100 хувь vvрч байгаа болохоор Монголын Засгийн газартай ямар гэрээ, хэлцэл хийж болох тухай биднээс асууж, албан ёсны төсөл бэлтгэж өгөхийг хvссэн. Тэдний хvсэлтийн дагуу төслөө бэлтгэж өгсөн. Хамгийн гол нь бид цаг алдаж болохгvй.
 
Яг Тавантолгойтой адилхан ийм уул уурхайн төслийг манай хойд хөрш хэрэгжvvлж байгаа. Бид өөрсдийн боловсруулалт, бvтээн байгуулалтын ажлаараа тэднээс хол хоцорчихсон явж байна. Тиймээс цаг хожиж, энэ өрсөлдөөн дунд Тавантолгой гэдэг том ордыг ашиглах хэрэгтэй. Зөвхөн гадаад нөхцлөөс гадна дотоод хvчин зvйл гэж байна. Өнөөдрийн байдлаар манай эдийн засаг, санхvvгийн нөхцөл байдал хvндхэн байгаа. Тиймээс өмнөө тулгарсан олон асуудлыг шийдэхэд Тавантолгойн төсөл чухал vvрэг гvйцэтгэнэ.
 
Дээр нь Монголд барилгын улирал богино байдаг. Нэг хаврыг хий дэмий өнгөрөөвөл бvтэн жил алдсанаас ялгаагvй. Би хувьдаа Цагаан сарын баяр хvртэл зарчмын гол асуудлаа нэг тийш нь шийдчихсэн байвал ирэх хавар барилгын ажил нь эхлvvлэх хvсэлтэй байгаа. Ингэвэл олон хvн ажлын байртай болохоос гадна энэ төсөл хөдөлснөөр гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгөх юм. Тэгэхээр дотоод, гадаад шалтгаанаа харсан ч гэсэн бидэнд цаг алдах эрх байхгvй. Бид ний өмнө боломж нээлттэй байна. Тавантолгойн ордыг тойрсон мэдээлэл цоо шинэ зvйл биш.
 
УИХ-ын гишvvн Г.Уянга: Надад амьд гэрч байгаа
 
-Таны Монгол­банк газ­рын дарга нараа олон зуун сая төгрөгөөр шагнасан тухай мэдэгдэл багагvй шуугиан дагуулаад байгаа. Энэ талаар нотлох баримт бий юу?
 
 -Тэд юу гэж бид авсан гэж хэлэх билээ дээ. УИХ ирж шалгахад бэлдээд тушаал шийдвэр гаргаж гар хөлийн vсэг зурж байгаад тийм мөнгө өгнө ч гэж юу байхав. Одоо тэнд хөндлөнгийн аудит оруулж шалгуулах ёстой гэж бодож байна. Монголбанкны тансаглалыг бараг хvн бvхэн мэднэ дээ. Байсгээд л байр сууц, мөнгө төгрөгийг сайн тараадаг.
 
Товчхондоо Монголбанк дарга нараа 60-250 сая төгрөгөөр урамшуулсныг хөндлөнгийн аудитаар шалгуулах хэрэгтэй. Надад амьд гэрч бий.
 
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Төсвийг нэг их наядаар танасан нь эрvvл хөрсөн дээр буулгаж байгаа хэрэг
 
-Эдийн засаг хvнд байгаа vед Монгол­банк мөн­гөний бод­логын хvv­гээ чангаруулсан нь зөв vv. Банкны зээлийн хvv нэмэгдэхээр иргэд, бизнес эрх­лэг­чдэд хvнд­рэл учруулна шvv дээ?
 
 -Эдийн засгийн хvндрэлийн тухайд бид олон удаа, олон талаас нь ярьж vзлээ. 2011 онд 17 хувь байж байгаад 2013 онд 11 хувь болоод, одоо 5.4 хувь дээр ирж байна. Зvйрлэж хэлбэл, машин 170 км цагийн хурдтай явж байгаад 50 км цагийн хурдтай л болж байна. Мэдээж аажмаар энэ хурдыг буулгахыг бодит эдийн засгийн нөхцөл байдал биднээс шаардсан.
 
Энэ бодит эдийн засгийн нөхцөл, байдалдаа тохирсон эдийн засгийн өсөлт өнөөдөр бий болж байна гэж бид vзэж байгаа. Тийм ч учраас нийт зээлийн өсөлтөө 16 хувь дээр, нийт М2-ийн өсөлтийн хувиа 12.5 хувь дээр авчирч байна. Энэ маань нийт эдийн засгийн өсөлтийн хурдаа мөнгөний нийлvvлэлт, бодлоготойгоо уялдуулж, зөөлөн газардуулах гэсэн хоёр жилийн бодлогын vр дvн юм.
 
Цаашдаа ч гэсэн энэ бодлого vргэлжилнэ. Хэрэв эдийн засагт өнөөг хvртэл дутагдаад байгаа валютын орох урсгал сайжирвал эргvvлээд засах боломжтой. Ингэхдээ 2011, 2012 оны алдаагаа давтахгvйгээр орж ирж байгаа валютаа бодит эдийн засгийн хуримтлал болгох, урт хугацааны эдийн засгийн өсөлтийн суурь болгох чиглэл рvv явах нь зvйтэй юм. Нөгөөтэйгvvр төсвийн орлого, зарлагыг хоёр талаас нь 900 гаруй тэрбум төгрөгөөр танаж байгаа нь мэдээж эрvvл буюу бодит хөрс рvvгээ буулгаж байгаа хэрэг.
 
Гэвч төсвийн алдагдал нь бодлогын шийдвэрт голлох нөлөөтэй. Оны төгсгөлд төсвийн тэнцвэржvvлсэн алдагдал 3.7 хувьтай гарлаа. Дээрээс нь одоо Хөгжлийн банкийг оролцуулаад тооцохоор ирэх онд 7 хувь руу дөхөх шинжтэй байна. Энэ маань өөрөө мөнгөний бодлогод нөлөөлдөг гол суваг юм.  
 
Монголын vр тариа эрхлэгчдийн "Газар тариалан” холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг:
 
-Сvvлийн vед тариалан эрхлэгчид маань жаахан бухимдалтай байгаа нь юутай холбоотой вэ?
 
-Бухимдахаас аргагvй байдал энэ салбарт ноёлчихоод байна. АН нам ялснаас хойш хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараар байнга оролддог болсон. Төрийн нарийн бичгийн дарга нар нь байнга шахуу ашиг сонирхолын зөрчил гаргаж байгаа. Монголын тариаланчид өнөөдөр тариагаа тариад сайхан тайван амьдармаар байна шvv дээ. Тариагаа тариад ургуулчихсан байхад яагаад заавал ОХУ-аас буудай оруулж ирэх гээд байгаа юм бэ. Энэ бол ганцхан хvний хийгээд байдаг ажил.
 
Ний нуугvй хэлэхэд Хаан банкны хувь эзэмшигч, Улаанбаатар гурил, Таван богд группийн захирал Баатарсайхан гэж хvн байгаа. Энэ хvн дандаа ийм зvйл зохион байгуулдаг. Энэ хvний халаас руу vе vеийн Төрийн нарийн бичгийн дарга нар болон сайдууд яваад орчихдог. Явсаар байгаад энэ асуудал Ерөнхий сайдтай холбоотой болчихож байгаа юм.
 
Хvнсний аюулгvй байдлын зөвлөл Ерөнхий сайдын харьяанд байдаг. Ерөнхий сайд, засаг энэ асуудлыг шийдсэн болохоор надад хамаагvй гэж Хvнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хэлж байна. Энэ бvхэн тариалангийн салбарыг нураах гээд байгаа ганцхан хvний хvслээс болж байна. Бухимдахгvй байх арга алга. Бид одоо болтол 2014 оныхоо мөнгийг олж авч чадаагvй. Энэ байдлаараа Монгол Улс энэ хавар тариа тарьж дийлэх юм уу, vгvй юу бvv мэд.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хvний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр: Дарга нарт хариуцлага тооцдог болно
 
-Та Сонгогдсон болон томилог­­дсон төрийн өндөр албан тушаал­танд хариуцлага хvлээлгэх тухай хуулийн төс­­лийг УИХ-ын даргад өргөн барьсан. Уг хуулийн төсөлд төр­ийн өндөр ал­бан тушаалт­­­нуудад ямар төр­­лийн хариуц­­лага ногдуулахаар тусгагдсан бэ?
 
-Хуулийн төсөлд шинэ төрлийн хариуцлагуудыг оруулж өгсөн. Улс төрийн хариуцлага гэж байна. Хэрэв тухайн албан тушаалтан хууль зөрчөөд, тэр нь холбогдох эрх бvхий байгууллагаар нотлогдож, тvvнтэй холбоотой гэм буруугаа хvлээгээгvй, олон нийтээс уучлалт гуйгаагvй бол нэгдvгээрт, огцруулж хуулийн хариуцлага тооцно.
 
Мөн тухайн хvний улс төрийн сонгууль болон төрийн өндөр албан тушаалд дахин нэр дэвшихийг нь тодорхой хугацаанд хязгаарлах маягаар улс төрийн хариуцлага тооцно. Ёс суртахууны хариуцлага гэсэн шинэ ойлголт гарч ирж байна. Тухайн албан тушаалтан хууль зөрчсөн гэм буруугаа ухамсарлаад олон нийтээс уучлалт гуйсан тохиолдолд улс төрийн хариуцлага хvлээлгэх асуудал зогсох юм. Энэ нь өөрөө гэм буруугаа хvлээгээд албан тушаалаасаа чөлөөлөгддөг соёлыг нэвтрvvлэхэд чухал алхам болно гэж харж байна.
 
Монголд өнөөг хvртэл гэмт хэрэг vйлдээгvй л бол хууль зөрчсөн албан тушаалтныг яах нь тодорхойгvй явж ирсэн. Одоо энэ хуулиар бол аливаа нэг албан тушаалтан авлигын ч юм уу, албан тушаалын гэмт хэрэг vйлдсэн тохиолдолд Эрvvгийн хуулиар хариуцлага хvлээнэ. Эрvvгийн хуулиас бусад хуулийг зөрчсөн тохиолдолд хvлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлох юм.
 
Жишээ нь, Авлигын хуульд заасан ХОМ-ээ санаатайгаар буруу, дутуу мэдvvлсэн, мэдvvлэхээс зайлсхийсэн байх юм бол энэ хуулийн дагуу хариуцлага тооцно. Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зvйн дvрэм зөрчсөн, албан vvргээ биелvvлээгvй, хангалтгvй биелvvлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгаж өгсөн.
 
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан: Сэтгэл байхад боломж өөрөө ирдэг
 
-Та ШӨХТГ-ын даргаар томилогдоод удаагvй байна. Цаашдаа ямар арга барил, бодлого, чиглэлээр ажиллах вэ?
 
- Хэрэглэгч та хаан гэсэн vг хоосон өргөмжлөл төдий байлгахгvйн төлөө ажиллана. Шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө ажиллана. Эдгээр ойлголт нийгэм, эдийн засагт асар их дутагдаж байгаатай бvгд санал нийлэх байх.
 
-Засгийн газраас хэм­­нэл­­тийн горимд шил­­жиж бvсээ чангалах чиглэл өгч байгаа. Vvнийг та хэрхэн хvлээн авч байна вэ?
 
 -Ул­сын төс­вийг хэм­­нэлтийн горимд шил­­жvvлэхтэй хол­­­боотой УИХ, Зас­­гийн газрын шийд­­вэрvvд өмнөх Засгийн газрын алдаатай бодлого, vйл ажиллагаанаас шууд хамааралтай. Vvнийг зориуд онцлох ёстой. Миний хувьд хоёр жил орчмын өмнөөс л нөхдийнхөө хамтаар Засгийн газрын бодлого шийдвэрvvд алдаатай яваад байгааг, эдийн засгийн аюулгvй байдал, цаашлаад vндэсний аюулгvй байдалд эрсдэл учруулах нөхцөл байдал vvсэхээр байгааг сануулж, vvнийг таслан зогсоохын төлөө ажилласан.
 
Vнэхээр алдаагаа засах нь бvv хэл огт хvлээн зөвшөөрөхгvй болохоор нь Засгийн газартай хариуцлага тооцох тэмцлийг өрнvvлж олны хvч, дэмжлэгтэйгээр vр дvнд хvрсэн. Алдаатай олон бодлогын зэрэгцээ Чингис бондын 1,5 тэрбум ам.доллар, vнэ тогтворжуулах хөтөлбөрийн дөрөв орчим их наяд төгрөг, Хөгжлийн банкны 580 орчим сая ам.доллар зэрэг эх vvсвэрийн буруу менежмент өнөөдрийн хvндрэлтэй байдлыг шууд бий болгосон. ШӨХТГ-ын vйл ажиллагааг эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдалд зохицуулан явуулах болно. Ер нь ч хийе гэсэн сэтгэл байвал боломжууд өөрөө ургаад л гарч ирдэг.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>