АРДЧИЛСАН намын дарга, генсекээ огцоруулж ЗАСАГ унагах тэмцэл бослогод ГИШҮҮД нь нэгдлээ...

1119

АРДЧИЛСАН намын дарга, генсекээ огцоруулж ЗАСАГ унагах тэмцэл бослогод ГИШҮҮД нь нэгдлээ...

2015 оны хувьд Ардчилсан намын дотоод зөрчил дээд цэгтээ хүрч байна. Үүнээс харахад нэгэн зорилготой улстөрийн томоохон хүчин байж чадах эсэх нь ч эргэлзээтэй болж байгааг нуугаад ч хэрэггүй биз.

Энэхүү дотоод будилаанаа анх Дорнодчууд ил гарган тавьж өөрсдийн ардчилал гэдэг нэрний нарийн утга учрын төлөө зүтгэж, дээд удирдлагууддаа шаардлага хүргүүлсэнээрээ энэхүү тэмцэл өрнөж эхэлсэн. Тэгвэл энэхүү Ардчилалын доторх ардчилал үгүй болж байгаагийн шалтгаан юу вэ.

Төрийн эрх мэдэл ардчилалын төлөө тэмцсэн өмнөх он жилүүдэд анх удаа 1996-2000 оны хооронд эрх барьж байсан. Энэ үедээ мөн л эрх мэдэлд нүд нь сохорч өөр хоорондоо хэрүүлийн алим шидэлцэн засгаа хэдэнтээ унагаж байсан гашуун түүх тэдэнд бий. Журмын нөхдөө шоронд хийж шороонд булсан ч тохиолдолыг ард түмэн мартаагүй...

Энэ цагаас хойш ард түмэнд тэдэнд итгэл хүлээлгэлгүй гурван ч сонгуулийг өнжөөсөн, Нэг ёсондоо ухаан суух цагийг нь хүлээсэн хэрэг.

Харин 2012 оны сонгуульд эрх баригч олонхи болгож тэдэнд дахин итгэл өгөөд үзэхээр шийдсэн. Энэхүү шийдэл нь буруу байсныг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яс махандаа ортол ойлгож байх шиг байна. Ардчилалын нэр барьсан нөхдүүдэд үнэндээ эрх мэдлийн амт амтагдсан цагаас л гудамжинд явсан үеэ мартаж орхидог зантай болчихож. Энэ тухай ч намын гишүүд дэмжигчид өгүүлсээр, хэлсээр байгаа боловч удирдлага нь эрх мэдлийн мансууралд автсанаас ардчилалын дотоод ардчилалаа мартаж орхисон. Зөвхөн дотоод гэлтгүй гадаад нийгэм дэхь ардчилалыг үгүйсгэж эхэлсэн.

Ер нь Төрд гарч эрх мэдэлд хүрэхийн цагт ухаан сохорчихдог муу зан бий болсон гэж болно. Одоогийн байдлаар гэхэд л Сонгино Хайрхан дүүргийн АН, Чингэлтэй дүүргийн АН, Дархан-Уул аймгийн АН тус бүр хоёр дарга, хоёр аппараттай болоод байна.

Улаанбаатар хотод Ардчилсан намын байранд Дорнод аймгийн Ардчилсан намын хэсэг гишүүд суулт зарласан байгаа билээ. Тэгвэл энэхүү суулт зарласан нөхөд гишүүдтэй нэгдэх, намынхаа дотоод ардчилалыг бий болгохоор тэмцэхээр Дархан, Хөвсгөл, Багануур дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын үүрийн гишүүд санал гомдлоо илэрхийлээд байгаа нь ажээ. Мөн түүнчлэн улсын хэмжээнд намын дээд удирдлагуудыг шинэчлэн сольж байгаатай холбоотойгоор маргаан будилаан ихээхэн өрнөж байгаа бөгөөд аймаг бүрт шахуу үргэлжлэн өрнөх төлөвтэй байна хэмээсэн нь Ардчилсан намын доторх бүлэг фракын асуудал нилээдгүй эрчимтэй тэмцэлийг өөр хоорондоо өрнүүлж байгаа болов уу.

Намын бүлэг фракцын асуудлууд энэ мэтээр үргэлжлэн явагдаад байвал Нэгдсэн том ардчилсан хүчин байж чадах уу үгүй юу гэдэг дээр эргэлзээ төрүүлж байгааг нуух юун. Мөн удахгүй болох 2016 оны сонгуулийг энэ мэтээр дотоод эрх мэдлийн төлөө тэмцэл өрнөсөөр байвал ард түмэн итгэл хүлээлгэх нь юу л бол.

 

 

Эх сурвалж WWW.BOLOD.MN

ЧОЙ

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>