Л.Наранбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулга Гашуунсухайтын төмөр замын ажлыг зогсоосон

615

Уул уурхайн инженер-эдийн засагч Л.Наранбаатар Тавантолгойд барих ёстой байсан төмөр замыг бариагүйгээс болоод юу алдав, ямар боломжоо бид хэнд хулгайд алдав гэдэг дээр томоохон судалгаа, тооцоо хийжээ. Энэ сэдвийн хүрээнд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 
Одоогоос 8 жилийн өмнө Энержи Ресурс компани Ухаа худаг –Гашуун сухайтын төмөр замыг 2012 оны сонгуулийн өмнө барихаар болж, ажлаа эхэлчихсэн явж байсныг зогсоож, төрд авсан байдаг. 2013 онд энэ замыг Монголын төмөр зам компани барих болж, "Чингис бондоос” 280 сая доллар зарцуулсан. Асуудлын гол нь төмөр замыг хэн, яаж тавих биш өргөн, нарийн царигийн мэтгэлцээн болж нэг хэсэгтээ өрнөсөн билээ.
Тэрбээр "УИХ 2014 онд нарийн царигаар барих тогтоол гарсан ч, эдүгээ нууц тендерт ялсан гэх "Бодь Интернэшнл” компани яагаад ч юм, өргөн царигаар барьж байна. Овоолсон шороо үлдээсэн ажлыг хариуцаж байсан сайд нь эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон сууж байна. Хэрвээ тухайн үед Х.Баттулга гэдэг хүн төмөр замыг гацаагаагүй бол, өргөн нарийн цариг ярьж, нарийн төмөр замаар хятадууд ороод ирнэ, хаана төмөр зам барих гэж байгаагаа нууна гэх мэтээр улс төржүүлэн энгийн иргэдийг айлгаж ичээгээгүй бол, монголчууд төмөр замаа барьчихсан байсан бол ямар их ашиг олж болох байсныг судалсан" гэдгээ тайлбарлаж байсан юм. 
Түүний судалгаагаар гарсан алдагдсан боломжуудаас дурдвал:
-2013 оноос хойш Энержи Ресурс, Таван толгой, "жижиг " хэмээн нэрлэгддэг орон нутгийн өмчит Таван толгой, Эрдэнэс Таван толгой гэсэн дөрвөн том уурхай нийтдээ 115,3 сая тонн нүүрсийг  автозамаар зөөж борлуулжээ. Дэээрх компаниуд нүүрсээ машинаар зөөх зардалд 3.5 тэрбум доллар зарцуулсан байна. 
-Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг машинаар зөөвөрлөхөд зарцуулсан 3.5 тэрбум ам долларын 2.5 тэрбум нь хятад эзэнтэй нүүрс тээврийн компанийн эздийн ашиг болон тэдний халаас руу орсон байна.
-Эрдэнэс тавантолгой компани авто замаар 65 сая тонн нүүрс зөөвөрлөн борлуулж байгаа бөгөөд хэрвээ төмөр зам ашиглалтад орчихсон байсан бол, Эрдэнэс тавантолгой компанийн олборлолт жил бүр 30 сая тонноор нэмэгдэж нийтдээ 200 сая тонн нүүрс борлуулах боломжтой байв.
-Хэрвээ Эрдэнэс тавантолгой компани нүүрсний борлуулалтаа 200 саяд хүргэж чадсан бол МУ-ын Засгийн газар өөрийн эзэмшлийн 85 хувийн хувьцааны ноогдол ашигт 7.4 тэрбум ам.доллар авч,  нөөц ашигласны болон  бусад татвар татааст 2.7 тэрбум доллар Монголын дансанд орох байв. 
-Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшдэг  2 сая 200-аад мянган иргэн, 200 гаруй аж ахуй нэгж 1.9 тэрбум ам долларын ноогдол ашиг авах байв.
Цаашлаад өнгөрсөн долоон жилд Гашуунсухайтын тээврийн замд 50 хүн амь насаа алдаж, 1500 хүн бэртэж гэмтжээ. 
Товчхондоо, Эрдэнэс тавантолгой компани нүүрсний борлуулалтаа 200 саяд хүргэж чадсан бол МУ-ын Засгийн газар өөрийн эзэмшлийн 85 хувийн хувьцааны ноогдол ашигт 7.4 тэрбум ам.доллар авч,  нөөц ашигласны болон  бусад татвар татааст 2.7 тэрбум доллар Монголын дансанд орох байсан аж. Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшдэг 2.2 сая орчим иргэн, 200 гаруй аж ахуй нэгж 1.9 тэрбум ам долларын ногдол ашиг авах байсан гэлээ. Энэ мэтчилэн Эрдэнэс тавантолгой компани төмөр замаар нүүрсээ зөөн борлуулсан бол Монгол Улсад  10 тэрбум ам доллар орж ирэх боломжтой байжээ гэдэг дүгнэлтэд хүрчээ.
Л.Наранбаатар эдийн засагч 2017 оноос хойш хийсэн судалгаан дээрээ үндэслэн алдагдсан гэх 10 тэрбум доллароор юу хийж болох байсан талаар өөрийн өнцгөөс тайлбарлахдаа "... өрх бүрт 32 сая төгрөг олгох, Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхөд 70 мкв орон сууц үнэ төлбөргүй олгох, 14 000 мянган цэцэрлэг барих 100 000 залуу дэлхийн топ 5 их дээд сургуульд суралцах, 2 сая 200 мянган иргэн бүр  1 883 503 төгрийн хувьцааны ноогдол ашиг авах боломжтой байсан" гэв. 
Тэрбээр энэхүү алдагдсан боломжийн гол буруутнаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэрлэлээ. Энэ талаар "Төмөр зам барих асуудлыг хойшлууулж, Энержи Ресурс компани Ухаа худаг–Гашуун сухайтын төмөр замын ажлыг зогсоогоод Голомт банкинд авч өгсөн Х.Баттулга МУ-ын Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын асуудлыг улсын нууцад оруулан Голомт банкныхан 1.3 тэрбум доллароор барьж байгаа. Голомтын Баясгалан төмөр замын төлбөрийг Эрдэнэс таван толгойгоос хямд үнээр нүүрс авч, нүүрсээ хятадуудад өндөр үнээр борлуулж байгаа юм. Ерөнхийлөгч шүүх, цагдааг өөрийнхөө гарт бүрэн оруулж, шанд нь монголчууд төмөр замгүй үлдсэн. 10 тэрбум доллароо алдсан" хэмээн ярьсан юм. 
Эх сурвалж: kingnews

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>