Санхүүгийн зохицуулах хороо 494 ББСБ-д мэдэгдэл хүргэв

356

Санхүүгийн зохицуулах хороо 494 ББСБ-д мэдэгдэл хүргэв

 

Б.НАМУУНТАМИР

Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед зээлдэгч харилцагчдын зээл сунгуулах хүсэлтэд дарамт, шахалт үзүүлэхгүй, төлбөрийн чадварт нь нийцүүлж сунгах шийдвэр гаргаж ажиллахыг СЗХ-ноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 494 ББСБ-д мэдээлж, мэдэгдэл хүргэжээ.

Түүнчлэн, цар тахлын эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн ч халдварын тархалт эрсдэл хэвээр байгаа тул санхүүгийн байгууллагууд харилцагч, үйлчлүүлэгч иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ  баримталж ажиллахыг зөвлөсөн байна.

СЗХ зээлийн үйл ажиллагаа эрхлэгч ББСБ-дад эдийн засаг идэвхижих, зээлдэгч, харилцагчдын санхүүгийн чадавхи тогтворжих хүртэл уян хатан, зээлийн гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээ сунгахдаа аливаа шимтгэл, хураамж, алданги, торгууль, хуримтлуулж тооцсон зээлийн хүүг үндсэн зээлийн төлбөрт нэмж тооцолгүй, урт хугацаанд харилцагчдаа хадгалж үлдэх бодлого баримтлан, Засгийн газар болон Хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд тодорхой чиглэл өгсөөр байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>