Даланзадгад сумын Засаг дарга "Сум хөгжүүлэх сан"-гийн зээлийн хүү, эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргажээ

51

Шинэ төрлийн Коронавирус (COVID-19)-ийн тархалтын улмаас улсын хэмжээнд хязгаарлалтын горимд шилжиж, өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорио тогтоогоод байгаа билээ. Түүнчлэн уг өвчний нөхцөл байдлаас үүдэж дээр, дооргүй аль ч шатанд эдийн засаг, санхүүгийн хямрал нөлөөлөөд байгаа юм.  Тэгвэл Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эдийн засгийн болзошгүй эрсдлийг харж үзэж Сум хѳгжүүлэх сангийн зээлдэгчдийн үндсэн зээл, зээлийн хүүгийн тѳлбѳрийг 3 сараар хойшлуулах шийдвэр гаргажээ. 

"Сум хөгжүүлэх сан"-гийн хөнгөлөлттэй зээлийн хүүг хойшлуулснаар  бизнесийн тогтвортой байдал, эдийн засгийн болзошгүй эрсдэл, цаашлаад ажлын байрыг хадгалах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Улмаар зээлд хамрагдсан эргэн төлөлт хэвийн иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд, зээлийн үндсэн төлбөр болон хүүг түр хугацаагаар хойшлуулж төлүүлэхээр зээлийн гэрээний хуваарьт өөрчлөлт оруулжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.