”Саусгоби сэндс”-ийн удирдлагууд 35 тэрбумын татвараас зайлсхийжээ
"Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Кабла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутган хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ.
"Саусгоби сэндс"-ийн удирдлагуудыг 35 орчим тэрбум төгрөгийг татвараас зайлсхийсэн болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байна. Прокурорын газраас өгсөн мэдээллээр энэхүү хэрэг нь учруулсан хохирлын хэмжээгээр нэгдүгээрт бичигдэх хэмжээний хэрэг юм байна.