ЗАСГИЙН ГАЗАР: Улаанбаатарт 16 хоног ХӨЛ ХОРИО тогтоох эсэхийг хэлэлцэнэ

418

ЗАСГИЙН ГАЗАР: Улаанбаатарт 16 хоног ХӨЛ ХОРИО тогтоох эсэхийг хэлэлцэнэ

 

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2021.03.31/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.  

Тухайлбал, Улаанбаатар хотод ирэх дөрөвдүгээр сарын 03-наас дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг дуустал 16 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Учир нь, Улсын Онцгой комисс хуралдаж, 15 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан билээ. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөл хорио тогтоох Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэлэлцэж, баталгаажуулах юм. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>